Дарханы АН-ын “дарга” гэж өөрийгөө нэрлэдэг Л.Наранбаатарын но-той зурагнууд ил боллоо

uls_54d9658ea55e2_1Дарханы Ардчилсан намын асуудал хурцдаж буй нь Л.Наранбаатар гэгч залуутай холбоотой. Тэрбээр Дарханы Ардчилсан намын жирийн гишүүдийн эрх ашгийн төлөө АН-ын удирдлагуудтай тэмцэх болно гэдгээ мэдэгдэж, жагсаал цуглаан хийж байсан нь саяхан. Л.Наранбаатар гэх залуу гэнэт АН-ын удирдлагууд руу “дайрах” болсон нь цаанаа учиртай байжээ. Учир нь МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн бололтой. МАН-аас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцож байсан гэрэл зураг нь цацагдаж, Дарханы АН-ын гишүүдийг ч гайхширалд оруулав.

Түүнийг НАМЗХ-ных гэх мэдээлэл цацагдаж байсан ч, энэ удаа баримттай зураг нь цацагдаж эхэллээ. Тэрбээр МАН-ын залуучуудын нэгдэл болох НАМЗХ-ны хэд хэдэн арга хэмжээнд оролцож тэр бүү хэл бага хурлын гишүүн нь байсан хэмээгддэг. Үүнийгээ мөн л үгүйсгэж зөвхөн бичиг цаасны түвшинд асуудал үүсгэж байсан бол энэ удаад асуудал улам хурцдаж “2010 оны Алтансарнай” арга хэмжээнд оролцсон зурагнууд ил болжээ.
Цаашид АН харин Л.Наранбаатарыг Дарханы намын дарга байх эсэх асуудал дээр энэхүү зураг цэг тавьчих шиг боллоо.

www.uls.mn


URL:

Нэр: АН Дэмжигч Огноо: 10 February 2015

харин сайн юм биш үү буруу хүмүүстэй хамт явж байснаа хурдан хугацаанд мэдээд зөв зам руугаа орж яваа сайн залуу

Нэр: заза Огноо: 10 February 2015

Фотошоп гэж хуцах вий дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.