Цагаан сарын цуврал барилдаан бямба гаригт эхэлнэ

SONY DSCЖил бүрийн сар шинийн баярт зориулан Монголын үндэсний бөхийн холбооноос “Бөхийн баяр” цуврал барилдаан зохион байгуулдаг билээ. Энэ жилийн цуврал барилдаан энэ сарын 14-нд сумын цолтон болон залуу 512 бөхийн барилдаанаар эхлэх юм байна.

Харин маргааш нь аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно. Уг барилдаан өмнө нь битүүний урд өдөр болдог байсан ч өөрчлөлт оруулжээ. Тэгвэл энэ сарын 17-нд нийтийн монгол шандастны болон өсвөрийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 256 бөхийн барилдаан уламжлал ёсоороо битүүний өдөр буюу энэ сарын 18-нд болно. Уг барилдаанд оролцох бөхчүүдийг энэ сарын 17, 18-нд бүртгэх юм байна. Сар шинийн барилдааны тасалбарын суудлаасаа хамааран 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

 

Эх сурвалж FACT.MN

ЧОЙ

 

 


URL:

Сэтгэгдэл бичих