Г.Уянга, С.Баярцогт нарын аз жаргалтай гэрэл зураг
УИХ-ын байнгын хороо маргааш хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах төслийг өргөн мэдүүлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар юм.
Тэд огцруулах төсөлдөө “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгуулж, 455 сая төгрөгийг шилжүүлсэн” гэж тусгасан байна.
Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар С.Баярцогтыг үргэлж шүүмжилж хэл амыг нь сугалчих гээд байдаг Г.Уянга гишүүн С.Баярцогтын сайн найз нь гэмээр нэгэн гэрэл зураг татуулжээ. Энэхүү зураг яг хэзээнийх болох нь тодорхойгүй ч цахим ертөнцөөр нэлээд түгжээ.

URL: