Тавантолгойн хэлэлцээ маргаашнаас үргэлжилнэ

“Эрдэнэс Тавантолгой” компанид хөрөнгө оруулах консерциум шалгарч, хэлэлцээрээ эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Тавантолгойн II шатны хэлэлцээ явж байгаа бөгөөд тун амжилттай явж байгааг ажлын хэсгийнхэн онцолж буй.
99d7e45aba5dbe29original
Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан ажиллаж байгаа бол дэд уулзалтуудыг хариуцсан ахлагчаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатарыг томилсон юм.
Одоогийн байдлаар ҮАБЗ-өөс Тавантолгойг сайдгүй явуулах үүргийг Засгийн газарт өгөөд байгаа бөгөөд хэлэлцээ түр завсарлаад байсан юм.
Учир нь Хятадын еэвэн сар манай цагаан сартай давхацсан. Тиймээс тус улсын “Шэнхуа” компанийн төлөөлөгчид нутаг буцсан учраас хэлэлцээг түр зогсоогоод байсан бол маргаашнаас буюу энэ сарын 26-наас эхлүүлэх юм байна.
Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээг ирэх сард дуусгахаар төлөвлөөд байгаа аж.
эх сурвалж:Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих