Н.Энхбаярыг улс төрд хэн урив
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо хоёр дахь удаагаа ирэхдээ нэгэн сонирхолтой мэдээлэл хийж. Тэрбээр “Намайг элдвээр дайрдаг байсан улстөрч Манай нам, МАН хоёр явцгүй байна. Та очиж улс төрд оролцож, өнөөдрийн булингарыг цэвэрлээч гэсэн” хэмээн ярьжээ.Түүндийм саналыг хэн тавив. Хэн нэгэн ийм санал тавьсан учраас Н.Энхбаяр гэдэг хүн эх орондоо анх ирэхдээ л улс төрийн том зорилгыг өвөртлөн ирсэн байх нь.Нутагтаа ирсний дараахан Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэд хэдэн удаа уулзалт, яриа өрнүүлсний эцэст Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын гэрээний асуудал гарч ирэх нь тэр.Магадгүй өөрөө шахагдаж байгаагаа мэдэрмэгцээ Н.Энхбаяраар туслалцуулъя гэж бодсон ч байж болох юм. Энэ өнцөгөөс нь харвал Н.Алтанхуяг түүнийг урьж, улс төрд оролцож, өнөөдрийн булингарыг цэвэрлэхийг хүссэн болж таарахаар байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр бол улс төрийг хэрхэн хийдгийг харуулж чаддаг, лидер улстөрчдийн нэг. Түүнийбодож, сэтгэж, хийж байгаагийн нэг илрэл нь гэхэд намаасаа өрх тусгаарлаж, МАХН гэх нэрээ эргүүлэн авч, бас болоогүй намаа сонгуульд тодорхой суудал авахуулж, нэг гишүүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж чадсан явдал. Ийм хэмжээний улстөрч Монголд ховор. Тийм учраас түүнийг улс төрд хэрэгтэй толгой гэж харсан хүн нь Н.Алтанхуяг байж ч мэдэх. Харин Н.Энхбаярын хувьд бол өөрийг нь хэн нэгэн урьсан учраас л “Өөрсдөө хариуцлага хүлээгээд, өөрсдөө ажиллаж байгаа бол ажилласан шиг ажиллаад, ард түмнээ баярлуулаад, ард түмэнтэйгээ хамтраад, нийгмээ эв эетэй сайхан болгоод явахад бүрэн бололцоо байна. Би тэрэнд нь туслахаас биш ямар ч саад болохгүй. Би тусалъя л гэж бодож байна” гэсэн сэтгэлээр хандсан бололтой. Тэрбээр өөрийнх нь хувь нэмэр болох газар тусалж, ажиллая гэж л хүсэж байхад, Засгийн газрыг унагаасан гэх асуудлыг өөртэй нь холбож ойлгож байгаад нь бараг дасал болчихож гэж хэлсэн байна билээ.
Н.Энхбаярыг улс төрд хэн урив. Тэр хэн нэгнээр уриулж заруулж ирэхээс илүүтэй өөрөө хамгийн ихээр хүсэж ирсэн нь лавтай. Намайг урьсан, би туслах гэж л ирсэн гэж байгаа ч, цаанаа тэр улс төрөөс хол ангид байж чадахгүй гэдэг нь хийж буй үйлдлээс нь бэлхнээ харагддаг.Тэр улс төрд байна, нам нь Засгийн газарт байна, УИХ-д бүлэгтэй байна. Иймд түүнд эрх мэдэл. Энэ эрх мэдлийг хэн ашиглахыг хүсэв. Мэдээж түүнийг улс төрд ирэхийг хүссэн тэр хүн биз ээ.
Ц.Гэрэл
zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Зөв тэр ирэх хэрэгтэй. Хамгийн гол нь түүнийг ирэхээс хэн тэгж үхтлээ айж сандраад байгаа юм бол гэдэгт л хамгийн гол нь байгаа юм биш үү?