МҮОНРТ-ын дарга Ц.Оюундарийн башир арга хэрэгжлээ

77444“Хамаг Монгол” төслийн тэргүүн С.Жавхлан энэ сарын 5-нд төрийн гурван өндөрлөгийг болон танхимын гишүүдийг урьж түмэн олныхоо өмнө халз мэтгэлцэхийг хүсэж энэхүү мэтгэлцээнийг МҮОНРТ-ын их танхим болох 600 студид хийх саналаа өргөдлөөр МҮОНРТ-ын дарга Ц.Оюундарьт хүргүүлсэн.

Гэхдээ энэхүү мэтгэлцээн болохгүй нь эхнээсээ л мэдэгдэж байсан гэж болно. Ёстой л дээрээс шидсэн чулуу оногдож үхэхийг хэн хүсэх вэ дээ. Ийн хэлэх шалтгаан бол МҮОНРТ-ын дарга Ц.Оюундарь болсон.

Хүсэлтийн хариу болгож МҮОНРТ-ын дарга Ц.Оюундарь башир ухаан сийлсэн нь тэдний хүсэлтийг хүлээж авч байгаагаа албан бичгээр хүргүүлсэн ч цаанаа л далд санаагаа нуусан нь тодорхой байлаа. Учир нь төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын 76 гишүүн бүгд ирсэн тохиолдолд нээлттэй мэтгэлцээнийг хийж болно. Энэ нь нэг талыг барихгүй байх арга хэмээн өөрийн арьсаа хөөрхөн аргалах ухаан сийлсэн нь амжилттай хэрэгжсэн.

Уг нь Монгол улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд болон УИХ-ын дарга нар ирсэн бол ард олноо хүндэтгэсэн болж улам л нэр хүндээ өөд татах байсан байж болох талтай ч тэд С.Жавхлан болоод бусад иргэний хөдөлгөөнүүдийн асуултаас айсан уу ямартаа ч ирсэнгүй. Айхын учир цаанаа байгаа гэдэг нь тодорхой. Үе үеийн сонгуулиар л ёстой популизм хийж гарч ирдэг тэднийг ард түмэн өнөө цаг үеийн асуултаар булах нь тодорхой. Харин юу гэж худлаа аргацаах вэ гэдэг ХАРИУЛТАА л олоогүй учраас ирээгүй хэмээн зарим нэгэн нь хошигнож ярьсаар…

Үнэндээ л одоогийн МҮОНРТ-ын дарга Ц.Оюундарьийн санаа бол АН-ынхаа үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр үнэнч зүтгэх андгай тангараг тавьсан гэдгээ батлан харууллаа.

11042033_1588133764760832_1860624081_n (1)

10001

 

 

Эх сурвалж WWW.BOLOD.MN

ЧОЙ


URL:

Нэр: ЦАГААН Огноо: 12 March 2015

НӨХРИЙНХӨӨ ТОЛГОЙГ ЗАЛГИСАН ЭРГҮҮ ХҮҮХЭН. ЭЛБЭГДОРЖИЙН САЛТААНЫ ЗАЙДАН МОРЬ……

Нэр: zochin Огноо: 26 July 2015

zavaan avgaig daraagiin zasgiin gazar garahaar hamsaatnuudtain shorond yavuulah heregtei

Сэтгэгдэл бичих