Мандал сумынхан хөзрийн тэмцээн зохион байгуулжээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Спортын ордонд “Урьхан хавар” хөзрийн тэмцээн болжээ.
Тус сумын Ахмадын холбооноос энэхүү тэмцээнийг зохион байгуулан явуулсан байна. Тэмцээнийг зөвхөн насанд хүрэгчдэдзориулсан аж. Оролцогчид ямар нэг хураамж төлөөгүй бөгөөд шагналын нийт сан 500 мянган төгрөг байсан юм. Багаар харилцан ярилцаж, оюун ухаанаа тэлж, стресс ядаргааг тайлж, тархины цусан хангамжийг сайжруулан алжаал ядаргааг зохицуулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хөзрийн тэмцээнийг зохион байгуулжээ
URL:





