Дорнод аймагт малын гоц халдварт өвчин гарчээ

орнод аймгийн Баянтүмэн суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарчээ.

 

8m4vrnkh9l2jg7rth1h8b6nng

Тодруулбал, тус сумын 3-р багийн малчин М.Гонгоржавын суурьт гоц халдварт А зэрэглэлийн цэцэг өвчин байж болзошгүй дуудлага ирүүлжээ. Баянтүмэн сумын онцгой байдлын комисс энэ сарын 12-ны өдөр хуралдаж, сэжиг бүхий суурийн хонь 107, хурга 39, ямаа 55, ишиг 20 нийт 221 толгой мэдрэмтгий малд нэг бүрчлэн үзлэг хийхэд ямаа, ишигт шинж тэмдэг илрээгүй аж.

Харин 146 хонь, хурганы 88 хувьд нь биеийн халуун 39.5-41С хэм өндөр, суга, цавь, сүүлний нимгэн арьстай хэсэг газраар тууралт цэврүү үүссэн, нүднээс нулимс гоожсон, толгой нь хавагнасан зэрэг шинж тэмдэгтэй байжээ.
Сэжигтэй суурь айлуудаас дээж авч Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулсан нь урьдчилсан байдлаар батлагдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.