”Чингис хаан”-д ОХУ-ын олимпийн аваргууд зодоглоно

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн ирэх долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнд Япон, ОХУ, Их Британи, Франц, Гүрж, Казахстан, Израиль зэрэг 50 орны 300 гаруй жүдоч оролцохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байна.

4lmudvdhe3046djbphn78m7bao

Тухайлбал ОХУ-ын гэхэд энэ удаагийн “Чингис хаан” Гран прид Лондонгийн олимпийн гурван аваргаа илгээхээр болжээ. 66 кг-д ОХУ-ын анхны жүдо бөхийн олимпийн аварга Арсен Галстян зодоглох юм байна. Тэрбээр Лондонгийн олимпоос хойш төдийлэн олон тэмцээнд оролцоогүй бөгөөд гэмтлийн улмаас багагүй хугацаанд барилдаагүй. Харин 73 кг-ын жинд Мансур Исаев  барилдана. Мөн Лондонд манай хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг ялж аваргалсан Тагир Хайбулаев  Улаанбаатарын татамид дахин зодоглоно. Тэрбээр өнгөрсөн жилийн  “Чингис хаан” Гран пригаас анхны алтан медалиа авсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.