“Доз”-ынхон Монгол кинонд анх удаа “Бар” тоглуулжээ…

“ДОЗ  ПЛАС” энтертаймэнтынхан “Хөх төлбөт хүмүүс”, “Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис” бүтээлүүдээ гадаадад зураг авалтыг нь хийж үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл энэ удаад тэд Банкгогт  “ЭЛЭГ  НЭГТЭН” уран сайхны киноныхоо зураг авалтын хийж яваа. Үргэлж, шинэ өнгө төрхийг илэрхийлдэг уран бүтээлчид энэ удаад Монгол кинонд анх удаа “Бар” тоглуулжээ.

57b4ac75d3785116d841d8628f1743faЭнэхүү бартай зураг авалтыг Банкгогоос нэлээдгүй зайтай явж  хийсэн бөгөөд зураг авалтын орчимд олон хүн  байхыг  бар сургагч болон харгалзагч нь зөвшөөрөөгүй  гэнэ. Учир нь бар хүн рүү дайрч гэмтээх аюул дагуулдаг. Мөн араатантай зураг авалт хийх нь маш их эрсдлийг дагуулдаг тул олон хүн оролцуулахгүй хэмээн найруулагч үзжээ.  Ингээд бартай хэсгийн зураг авалтыг цөөн хүний бүрэлдэхүүнтэй авсан байна.

Харин араатан амьтанд улаан өнгийг харуулж болдоггүй гэдэг. Тэгвэл жүжигчин А.Мөнгөнзулын кинондоо өмсөх хувцас нь улаан өнгөтэй байсан нь нэлээдгүй аюулыг дагуулжээ. Үүний улмаас хэд хэдэн бар сургагчид, хамгаалагч нарын тусламжтайгаар зураг авалтаа амжилттай хийжээ.

Харин гэрэл зураг даруулах үеэр бар сургагчид нь их ойрхон байж, барын нүдийг халхлан хүмүүсээ ард нь суулгаж өгөөд зураг дардаг аж.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14

URL:

Сэтгэгдэл бичих