“Лолита” романы бодит түүх
1958 оны 8 сарын 18-нд АНУ-д Владимир Набоковын “Лолита” роман хэвлэгдсэн бөгөөд энэ романаараа Набаков нэр алдрын оргилд хүрсэн байдаг. “Лолита” бол ХХ-р зууны хамгийн шилдэг романуудын нэг бөгөөд “Modern Library”-аас нэрлэсэн хамгийн шилдэг 100 романы 4-рт, Time сэтгүүлээс нэрлэсэн бүх цаг үеийн шилдэг 100 романы нэгт тооцогддог байна.

“Лолита” хэвлэгдэхээс 27 жилийн өмнө Набоков “Лилит” хэмээх шүлэг бичиж, төгсгөлд нь “…дур тавих үедээ би өөрийгөө тамд байна гэдгээ мэдэрсэн” гэсэн байдаг. Эртний Иудейн домогт, Лилит нь Адамын анхны эхнэр байсан бөгөөд догшин шулам болж хувирдаг аж. Зохиолд Гумберт залуу охидыг хүсэмжит сайхнаар дүрсэлдэг боловч тэдэнд чөтгөрийн увидас бий хэмээн бичдэг тухай гардаг билээ.

2. “Лолита”-ийн анхны хувилбар
Хамгийн анх Парисын “Олимпия Пресс” хэвлэх үйлдвэрт хэвлэгдсэн бөгөөд эротик, авангард номны төрөлд багтааж байсан байна.



5. 1950 онд Ласалльд 30 жил хорих ял оноосон байна. “Лолита” романд гардаг машинаар хийж буй аялал нь энэхүү түүхээс сэдэвлэсэн байх магадлалтай гэнэ.

Мэргэжилтнүүд Набоковын “Лолита”-г энэхүү романуудтай харьцуулан үздэг. Гумберт бага байхдаа Аннабель Ли хэмээх бүсгүйд сайн болж түүнийгээ алддаг бөгөөд алдсан хайраа эргүүлж авах хүсэлтэй тухай гардаг. Энэ тухай Эдгар Аллан По-ийн “Аннабель Ли” хэмээх номонд мөн дурьддаг.


8. Номыг хоёр удаа дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд анх 1962 онд Стэнл Кубрик найруулан кино бүтээж байжээ. Кино зохиолыг Набоков өөрөө бичсэн хэдий ч төдийлөн ашиглаагүй байна.

9. Найруулагч Кубрик

10. Америкын жүжигчин Сью Лайон Лолитагийн дүрийг бүтээсэн аж. Кино зураг авалтын үеэр тэрээр 14 настай байсан бөгөөд түүний хамтрагч Гумбертад Британийн жүжигчин Жеймс Мэйсо тоглосон байна.

11. Лолитагийн дүрд тоглох эмэгтэйг Набоков өөрөө сонгосон ажээ.

12. Католик шашинтнууд Гумберт, Лолита нарын бэлгийн харилцааг зөвхөн өнгөц төдий л харуулах хэрэгтэй гэж үзсэн аж.

13. Харин хоёр дахь удаа 1997 онд Эдриан Лайны найруулснаар “Лолита” дэлгэцнээ гарсан бөгөөд бага хугацаагаар кинотеатруудад гарсан учир төдийлөн их орлогыг олж чадаагүй.

14. Хоёр дахь хувилбарт Эдриан Лайн, Доминик Суэйн нар тоглосон бөгөөд тухайн үед Доминик 15 настай байжээ.


16. Гумбертын дүрд Дастин Хоффман тоглох ёстой байсан ч чадалгүй оронд нь Жереми Айронсу тоглосон байна.

17. Кино шүүмжлэгчдийн үзэж буйгаар хоёр кинонд Лолитагийн дүрийг бүтээсэн охид хоёулаа наснаасаа овортой харагдаж байсан гэнэ.

18. “Лолита”-ийн дүр нь Суэйний хамгийн алдартай дүр ажээ.

19. Бэлгийн харьцаанд ордог хэсгийг Суэйний оронд орлон тоглогч тоглосон байна.

20. Харамсалтай нь киног чөлөөтэй гаргаж болохгүй байсан бөгөөд Австралид прокатлахыг ч хориглож байсан ажээ.

21.Хоёрдахь удаагийн кино нь номын эх зохиолтой илүү ойр байсан байна. Киног бүтээгчид Кубрикийн найруулгыг давтахыг хүсээгүй учир шинээр санаачлан хийсэн хэмээн ярьжээ.

URL:




