Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

1) Мэддены хараал

Madden NFL – бол Америкийн үндэсний лигийн тамирчид болон тэдний зан чанарыг дүрслэн оролцуулсан хөл бөмбөгийн алдартай видео тоглоом юм. Энэ тоглоом жил бүр шинэчлэгдэж байдаг. Хамгийн анх Жон Мэддены зураг тоглоомын нүүр хуудсан дээр тавигдаж 2001 оныг хүртэл 11 жил өөрчлөгдөлгүй явжээ.

Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

Одоо бол хавтсан дээр жил бүр өөр өөр тоглогчдын зураг тавигддаг бөгөөд ингэж зургаа тавиулсан тамирчинд тухайн жилд нь ямар нэг гай барцад тохиолддог, эсвэл нэр алдар нь унадаг гэнэ. Жишээ нь: Данте Кулпеппер өвдгөө гэмтээж 5 улирал дараалан тоглолтонд оролцож чадаагүй, Майкл Викийн зурагтай тоглоом дэлгүүрийн лангуун дээр гарч ирмэгц тэр баруун шилбээ хугалсан, Макнабб хараалд итгэдэггүйгээ хэлээд зургаа тавиулсан ч анхны тэмцээн дээр л ивэрхийн улмаас тоглолтын талбарыг орхиход хүрсэн. Энэ мэт видео тоглоомын нүүр хуудсан дээр зургаа тавиулсан хэнийг ч болов Маддены хараал мөшгөж байдаг гэнэ.


2) Бьеркторпын гэрэлт хөшөө /Бичээс бүхий хөшөөг гэрэлт хөшөө гэж нэрлэдэг /

Швецийн Блекинг мужид тойрон байрласан хэд хэдэн чулуун хөшөөнүүд бий. Эдгээрийг хэн яах гэж байрлуулсныг мэдэх хүн байхгүй ч энд эртний булш бунхан байгаа гэдэгт бүгд итгэдэг аж. Хөшөөнүүд 7-р зууны үеийнх боловч өөр өөр хүмүүс хийж босгосон нь мэдэгддэг. Тэдгээрийн нэг болох Бьеркторп нь жинхэнэ увидаст чулуу бөгөөд түүн дээр эртний хөшөөний хараал сийлээстэй байдаг.

Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

“ Хөшөөний эзэн би вээр энд хүчирхэг хараалыг нууцаллаа. Энэ хөшөөг хөндсөн хэн боловч амар амгаланг үзэлгүй, зовж шаналж, хөөгдөж, туугдсаар эцэстээ илбийн хүчээр үхэх болно ” гэжээ. 15-р зууны домогт өгүүлснээр: нэгэн тариачин эр хөшөөг зайлуулж оронд нь тариа тарихаар шийдэж гэнэ. Чулууг хагалахын тулд тэр галаар өрдөж дараа нь ус асгахаар завдаж байсан ч гал өөрт нь авалцан шатаж үхсэн гэдэг.


3) Клуб-27

Клуб-27-ын хараал бол алдар цуутай бүлэг хөгжимчдөд хамаатай хараал бөгөөд тэд бүгд 27 насандаа хорвоог орхидог байна. Жишээ нь, Роберт Жонсон (1938 онд үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан), Брайан Жонс (1969 онд бассейнд живж үхсэн), Джимми Хендрикс (1970 онд бөөлжсөндөө хахаж үхсэн), Дженис Джоплин (1970 онд героин хэтрүүлэн хэрэглэснээс нас барсан), Жим Моррисон (1971 онд зүрх нь хаагдсан), Курт Кобейн (1994 онд амиа хорлосон).

Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

Эд бол Клуб-27-гийн хамгийн алдартай хөгжимчид бөгөөд эдгээрээс гадна онцгой амжилтанд хүрээгүй ч клубын албан ёсны гишүүн болсон 40 гаруй хүн бий. Сүүлд алдар нэрийн оргил үедээ ид гялалзаж явсан Эмми Уайнхаус зүрхний дутагдалд орж нас баржээ.


4) Жеймс Дин болон «Бяцхан новш»

Жеймс Дин бол 1950-иад оны Голливудын нэрт жүжигчин юм. Тэр өөрийнхөө Porsche 550 Spider загварын машиныг “ Бяцхан новш “ гэж нэрлэдэг байж. Жүжигчин Алек Гиннес энэ машинд нь маш дургүй байсан ба “Нэг л зэвүүн харагдаад байх юм, 7 ч хонолгүй осол гаргах машин байна даа” гэж Динд анхааруулж байжээ. Дин үнэхээр 7 өдөр унаад л осолд орж нас барсан юм. Энэ машиныг задалж зарсан бөгөөд  эд ангиуд нь ч шинэ эзэддээ гай зовлон авчирсан гэдэг.

Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

Трой Макгенри, Уильям Эшрид нар авто уралдааны үеэр осолд орсон нь мөнөөх “Бяцхан новш”-ийн эд ангиудыг авч тавьснаас болсон гэдэг. Жагсаалт цааш үргэлжилнэ…


5) Супермэны хараал

Супермэны дүрийг бүтээгчид болох Жерри Сигел, Джо Шустер нар ажлын хөлсөнд нь сохор зоос ч өгөөгүй залилсан Dc Comics компанид уурласан уурандаа энэ дүрийг хараасан гэж ярьцгаадаг. Супермэны дүрийг бүтээсэн жүжигчин Жорж Ривз амиа хорлож нас барсан.

Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

Хожим өөр нэг кинонд Супермэны дүрд тоглосон жүжигчин Кристофер Ривс мориноос унаж тахир дутуугийн тэргэнцэрт 9 жил хадагдаж нас баржээ.


6) Хоупын алмазны хараал

Хоупын алмаз бол дэлхийн хамгийн алдартай очир алмаз билээ. Сүмийн бурхны духан дээр гэрэлтэж байсан энэ эрдэнийг 17-р зууны үед хулгайлан одсон тул лам нар хараал хийсэн нь хэдэн зууныг дамжин үйлчилсээр байна. Хулгайлагдсан алмаз Константинополь хотын үнэт эрдэнэсийн наймаачин нэгэн франц эрд анх очиж тэр нь галзуу нохдод бариулан үхсэн гэдэг. Үхэхийнхээ өмнө тэрээр чулууг Францын хаан 14-р Людовикт зарж амжжээ. Хаан уг чулууны талаар юу ч олж сонсоогүй байсан тул гай гамшиг ар араасаа цуварсаар байв.

Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

Чулууг байнга зүүдэг байсан де Ламбаль гүнж Францын хувьсгалын үеэр алагдаж, дараа нь чулууг эзэмшилдээ авсан Сангийн сайд шоронд насаа элээжээ. Энэ чулуунд гар хүрсэн бүх уран дархчууд учир битүүлэг байдлаар нас нөхцөж, зарим нь амиа егүүтгэсэн гэдэг.


7) Текумсегийн хараал

Энэ хараал “Ерөнхийлөгчийн хараал”, “0-ээр төгссөн оны хараал” зэрэг олон янзын нэртэй. Учир нь 1840-1960 он хүртэл 0-ээр төгссөн онуудад АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсийн үхлийн жигтэй хачин зүй тогтолтой холбоотой хараал юм.

Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

Ерөнхийлөгч Уильям Гаррисоноос болж энэ хараал анх үүссэн гэнэ. Тэрээр Америкийн уугуул иргэдийг залилж газар нутгийг нь эзлэн авах бодлого явуулж, Типпеканое голын хөндийд орших Текумсе удирдагчийн тосгоныг булаан авчээ. Удирдагчийн ах “Зөнч мэргэн” Гаррисоныг харааж, түүнийг засгийн эрх барьж байх хугацаандаа үхэх болно, мөн Гаррисонтой ижил 0-ээр төгссөн онд сонгогдсон дараагийн 7 үеийн ерөнхийлөгч ч энэ хувь тавиланг амсах болно хэмээн  ёрложээ.


8) Уйлж буй хүүгийн хараал

Нэр нь үл мэдэгдэх хүүгийн зураг дэлхий даяар олон дэлбэрэлт, гал түймрийн гол шалтгаан нь болсон гэж ярьцгаадаг. Тэр болгонд зураг “хэргийн газар” ямар ч гэмтэлгүй байж байхыг олдог гэнэ. Нэрт судлаач, доктор Жорж Маллори энэ явдлыг ихэд сонирхож, зураачийг нь олохоор хайгуул хийж эхэлжээ.

Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

Тэр нь Мадрид хотод амьдардаг өвгөн байсан бөгөөд олон жилийн өмнө гудамжнаас өнчин хүүхэд олж гэртээ авчран зурсан түүхээ ярьжээ. Тэр хүү түймэрт өртсөн айлаас амьд үлдсэн цорын ганц хүн байсан гэнэ. Хүү очсон газар болгондоо галын аюул дагуулж байдаг тухай учир мэдэх нэгэн санваартан зураачид анхааруулж байжээ. Зураач түүнийг тоосонгүй Дан Бонилло нэрт жаал хүүг арчлан өсгөж байтал гэнэт түүний урланд түймэр гарч бүх зүйлийг нь үгүй хийжээ. Үүнээс болж зураач жаал хүүг хөөж явуулаад ахин уулзаагүй байна.


9) «Полтергейст»-ын хараал

«Полтергейст» — бол 1982 оноос эхэлж гарсан 3 ангит аймшгийн киноны анхных нь юм. Энэ киноны хүчирхийлэл харуулсан зурагнууд, далд утга санаа нь олон нууцлаг ярианы бай болсон юм. Гэвч үгүйсгэж болохооргүй баримтууд бас бий. Зураг авалтын багийн 4 гишүүн, түүний дотор 12 настай жүжигчин Хезер О’Рурк киноны эхний болон сүүлийн анги гарах хугацааны дотор учир битүүлгээр нас баржээ.

Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

Хараалын гол шалтгаан нь зарим үзэгдлийн зураг авалтанд жинхэнэ хүүр оролцуулснаас болсон гэж ярьцгаадаг.


10) Кеннеди овогтны хараал

Өнөр өтгөн гэр бүлийнхний хэн нэг нь золгүй тохиолдлоор хорвоог орхих нь байж болох л зүйл. Гэхдээ Кеннедийн гэр бүлийнхнийг хэтэрхий олон үхэл дайрсан гэж хэлж болно.

Дэлхийн хамгийн алдартай 10 хараал

Бусад олон хараалын нэгэн адилаар Кеннедийн гэр бүлийн хараал ч бас шударга бус явдлаас үүдэлтэй гэдэг. Өрхийн тэргүүн Жозеф Кеннеди охин Розмаригаа 23 настай байхад нь тархины мэс засалд орохыг шаарджээ. Тэр Розмариг оюуны хомсдолтой гэж үзэн өөрийгөө үнэлэх, шийдвэр гаргах зарим чадвараас нь салгаж, аминдаа ачааг нь хөнгөлөх гэсэн байна. Гэвч мэс засал тус болсонгүй, Розмари 86 нас хүртэл жинхэнэ тахир дутуу хүний амьдралаар амьдарчээ. Гэхдээ Жозеф Кеннедийн 5 хүүхэд дотроос өөрийн үхлээр өнгөрсөн нь ганц Розмари юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих