Улсын Ерөнхий прокурор хууль бус үйлдэл хийсэн нь нотлогджээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Тамгын газрынхаа дарга Б.Үнэнбатыг ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Ц.Арвинбуудайг томилсон билээ. Эл томилгоог хууль бус гэж үзсэн Б.Үнэнбат захиргааны хэргийн шүүхэд хандаж заргалдсаар өнөөдрийг хүрсэн юм.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гаригт Дээд шүүхийн Иргэний танхимын шүүх хуралдаан Б.Үнэнбатын талд шийдвэрээ гаргажээ.

Өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас нь халсан Ерөнхий прокурорын шийдвэр хууль зөрчсөнийг тогтоож, Б.Үнэнбатыг ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалинг нь олгох шийдвэр гаргасан байна.

Б.Үнэнбатын хувьд одоогоор Хуульзүйн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байгаа аж.

Chuhal.mn prokrur0406


URL:

Сэтгэгдэл бичих