“Халх эхнэрийн үс буюу хатдыг нь бузарлахуй”

Эмсийг нь бузарлаж улсийг нь мөхөөх бодлогт өртөж явснийг нуух юун. Азийн нилээд ард түмэн эмэгтэй хүнийг доромжилсон анти фэминист үзэлтэй байдаг. Тэдний ёс заншилд эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс доорд үзэж нийгмийн доод давхаргад авч үзэх явдал ч байсан , мөн түүнд нь тааруулж соёл гоёл зохиодог байв.

Жишээ нь хятадууд эмэгтэй хүнийг хол яваад зугтаалгахгүйн тулд хөлийн ясийг хугалж жижгэлж модон гутал өмсгөдөг. Арабууд гэвлүүр зүүлгэж битүү давуунд ороогдоно, Африкт эмэгтэй хvний хэлүүг огтлоно. Мөн үс гэзгийг нь хүртэл тээртэй болгож янзалдаг соёл дэлгэрүүлсэн байдаг. Харин монголчууд бол өөр ард түмэн юм. Эртнээс хаадууд хатан ухаан суурилж өөрсдөө гүйцэтгэгч нар байж төр улсаа удирдаж явсан. Харин бид Төвдийн шашинд орж Манжид дагаар орсноор байдал өөрөөр эргэсэн бөгөөд анти фэминист үзэл эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс доорд авч үздэг болжээ. Энэ үед үүссэн халх эхнэрийн үс гээч нүсэр загвартай соёл нь эмэгтэй хүнийг шууд бөгөөд билэгдлээр гутаан доромжилсон үсний соёл байлаа.

Бүүр бүсгүй хүний үс урт ухаан богино гэх үг ч үүссэн байна .Энэ нүсэр үсийг загварт оруулахад малын арьс буцалгаж хийсэн өмхий цавуугаар наах бөгөөд хэт халуунд цавуу нь хайлж бороонд норж өмхий үнэртдэг байжээ. Мөн угааж арчлахад хүндрэлтэй учир маш хурдан бөөстдөг байв. Ахуй амьдралд зохицоно гэж ярилтгүй хол аянд явж болохгүй нүсэр эд байлаа. Халх эхнэр үстэй бүсгүй нь үсний хэвээ алдахгүйн тулд зөвхөн доош дээд харж хэвтэх бөгөөд ингэснээрээ эмэгтэй хүнийг гудас адил эдэлж хэрэглэх утга далд санаатай билээ. Үнэндээ монгол эмэгтэйд зүүлгэсэн дөнгө байлаа. Ийнхүү манж Солонгос Мио Төвд ард түмний эмэгтэй хүнийг гутаасан соёл уламжлалыг өвлөж монгол эмэгтэйн төрх байдалыг өөрчилжээ. Хатан ухаанаас холдуулж монголыг мөхөөх алсын бодлого байсан нь гэрчлэгдсэн.
Манжаас өмнө бидний хатад богтаг хэмээх шовгор оройтой малгай өмсдөг байсан ба тэр соёл нь эртний эмэгтэйчүүдийн гайхамшиг болсон Амозонк Скиф нарын бүсгүйн соёлоос улбаатай ажээ. Дайчин эрэмгий эрчүүд лугаа адил харваж намнаж төр улсийг удирдаж дайчин хөвгүүдийг төруулж өсгөж явсан хатадын соёлыг үгүй хийсэн нь үнэн билээ.
Эмэгтэй хүнийг гудас адил үзсэн энэ бузар соёл бидний бахархал бишээ.


URL:

Сэтгэгдэл бичих