Өнөөдөр болох үйл явдлууд

11-16 цагийн хооронд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Сонгинохайрхан /11-р хороо болон Хархорин зах/, Баянзүрх дүүрэг / 8, 12, 14, 15, 5, 22, 17, 19, 21, 23, 10-р хорооны Иргэний танхим/-т “Нээлттэй ажлын байр” өдөрлөг зохион байгуулна.

12:00 цаг: Өнөөдөр дэлхий нийтээрээ жил бүр гар угаах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөрт зориулсан арга хэмжээ Хүүхдийн ордонд зохион байгуулагдана. Арга хэмжээний үеэр дунд сургуулийн хүүхдүүдийн дунд зохиогдсон “Цэвэр гар” гар зургийн уралдааны бүтээлүүдийн үзэсгэлэн гарна.

12:00 цаг: Баянгол дүүрэгт шинэ цэцэрлэг нэгээр нэмэгдлээ. Шинэ 57-р цэцэрлэгийн нээлт болно.

13:00 цаг: Улаанбаатар чуулга дээр Нийслэлийн сургалтын хөнгөлөлтийн нэгдсэн үзэсгэлэн яармаг болно. Нээлтэд Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, Монголын залуучуудын холбооны гэр бүлийн хорооны дарга нар оролцоно.

13:30 цаг: Дэлхийн хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БСШУЯ-ны Хүндэтгэлийн танхимд БСШУЯ, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулна.

17:30 цаг: Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хуралдаан Төрийн ордны “А танхим”-д Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон татварын эрх зүйн орчны шинэчлэлийн талаар зохион байгуулагдах болсонтой холбогдуулан сэтгүүлчид Та бүхнийг хүрэлцэн ирж, өргөнөөр оролцохыг урьж байна.


URL:

Сэтгэгдэл бичих