Захын босс Ш.Сайхансамбуу Баянзүрхээс нэр дэвших үү?

saohansambuu

Завхан аймгаас 2008 онд улсын их хуралд ёстой л мөнгөөр бороо оруулаад гарч ирсэн Нарантуул захын босс Ш.Сайхансамбуу 2012 онд намаасаа ч гарч чадаагүй. Гэтэл түүнийг 2016 онд Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ гэсэн шуум тараад байна. Саяхан болж өндөрлөсөн МАН-ын “Бид хамтдаа” аяны хаалтын нэгдсэн үйл ажиллагааны үеэр Баянзүрхийн МАН-ын хорооныхон иргэдтэй хийсэн уулзалтан дээр “Худлаа ярьдаг, хулгай хийдэг хүн бидэнд хэрэггүй. Ш.Сайхансамбууг явуулаадах.

Иргэдийн амьдрал мэддэг, хаялгатай хүн хэрэгтэй” гэж намын гишүүд нь нэхсэн аж. Үүнээс болж Ш.Сайхансамбуу Баянзүрхэд нэр дэвших гэж ийм яриа гаргалаа хэмээсэн. Гэтэл сүүлд хийгдсэн зарим судалгаагаар Баянзүрх дүүрэгт нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд мань эр ороод ирчихсэн явж байгаа. Завханд түүний дүү Ш.Батсамбуу нэр дэвшинэ гэсэн яриа гараад байгаа. Хэрвээ үнэн бол хөдөөний тойргоо дүүдээ “пааслаад” Баянзүрхийг зорьсон байх магадлал өндөр байна. Ер нь Бриж Д.Ганхуяг хэмээх баянзүрхчүүдийн буянаар гурван удаа гарчихаад юу ч хялайдаггүй яндан нөхөр, Ж.Батзандан гэж ам пигууртэй нэг залуутай, Д.Арвин гэдэг урвагч авгайтай энэ тойрог шинэ хүн хүсэх нь тодорхой байгаа. Үүнийг анзаарсан хашир улс төрчид Баянзүрх рүү хошуурч байгаа нь нууц биш. Одоогоор хөдөөнөөс гэхэд Зам тээврийн сайд асан, Өвөрхангайн Н.Төмөрхүү, Завханаас Ш.Сайхансамбуу нар лав энэ тойргийг онилоод эхэлсэн гэх яриа эхнээсээ батлагдаж байна. Чухам Ш.Сайхансамбуу Нарантуулаараа түрий барьж нэр дэвшээд Баянзүрхэд юм хийх үү үгүй юу гэдэг нь харин сонирхолтой байна.

Д.Билгүүн

ugluu.mn

URL:

Нэр: Anonymous Огноо: 17 November 2015

Маш муу хүн түүнд үнэ цэнэтэй юм гэж үгүй, мөнгийг чухалчилдаг гар

Сэтгэгдэл бичих