Кобигийн талаар алдартнууд юу ярив

Адам Силвер: “17 удаагийн бүх одод, 5 удаагийн НБА-н аварга, Улирлын МВП, 2 удаагийн олимпийн алтан медальт Коби Брайант бол бидний спортын түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг юм.Финалд өрсөлдөх гэж буй мэт л хоосон зааланд шөнө дундаас хойш үсрэлттэй шидэлт хийн бэлтгэл хийдэг байсан түүний хайртай тоглоом нь яриангүй сагсан бөмбөг.Дэлхий даяарх түүний сая сая фэнүүдийнх нь адил би түүнд баяр хүргэмээр байна.НБА-н кареер дах маш олон сэтгэл хөдөлгөсөн мөчүүдэд нь, дурсамж бүхэнд нь түүнд талархал илэрхийлье…”

Рикки Рубио: “Хүндэтгэе, Хар Мамба”

Шэйн Баттиер: “Миний эсрэг тулгарч байсан хамгийн том өрсөлдөгч бол Коби байсан.Бид түүн шиг өөр хэн нэгнийг харж байсан эсэхийг би үнэндээ мэдэхгүй байна.Сүүлийн 66 тоглолтоо азжаргалтай өнгөрүүлээрэй Коби…”

Жалил Окафор: “Тэр бол бидний Майкл Жордан юм шүү дээ.”

Кевин Дюрант: “Би энэ жил Кобиг хэвлэл мэдээллээр элдвээр бичиж байгаад үнэхээр сэтгэл гонсгор байна. Хэвлэлийнхэн гэж түүнийг хараар бичиж их л муухай хандах юм.Харин тэр зодог тайлах шийдвэрээ гаргаснаас хойш энэ байдал өөрчлөгдөн сэтгүүлчид арай өөрөөр хандана гэдэгт итгэж байна.Тэр бол амьд домог.Би түүнээс суралцаж, түүн шиг л болохыг мөрөөддөг байлаа.Тэр бол миний болон бидний үеийн Майкл Жордан юм.”

Пол Пийрс: “Коби бол сагсан бөмбөг дэх цуврал алуурчны сэтгэхүйтэй хүн…”

Леброн Жеймс: “Би ахлах сургуульд байхдаа Кобигийн өмсгөлийг өмсдөг байсан.Би түүн шиг л болохыг хүсдэг байлаа.2009 оны финалд дэлхий дахин үүнийг харахыг хүссэн.Би ч үүнийг хүссэн.Бид ч ялгаагүй үүнийг хүсэж байсан.Тэр төгсгөл хүртэл бүгдийг зохион байгуулж чадсан.Харин би төгсгөл хүртэл явж чадаагүй.Үүнд би өөрийгөө үзэн яддаг.Би тийм зүйл болоогүйд өөрийгөө үзэн яддаг.Би үнэхээр түүн шиг байхыг хүсдэг байсан….”

Дуэйн Уэйд: “13 жилийн турш тэр намайг өөрийгөө хурцалахад хүргэсэн хүн.Зүгээр л тэр агуу нэгэн.Баярлалаа Коби…”

Лионель Месси: “Тамирчин хүний зодог тайлах үеийг сонсох үргэлж л гунигтай байдаг. Гэхдээ Коби Брайант бол агуу нэгэн түүхийн ном байх болно. Миний сагсан бөмбөг үзэх илүү сонирхолтой болгоход тусалсан хүн бол тэр байсан юм.Дараагийн шатны амьдралын чинь бүх зүйл сайн сайхан байх болтугуай Коби…”

Аллен Айверсон:“Коби шиг хэн нэгэн дахиж хэзээ ч төрөхгүй.Хайртай шүү найз минь.Амжилт хүсье…”

Дэвид Бекхам: “Энэ хүнийг тодорхойлох олон үг байдаг. гэхдээ миний түүнийг тодорхойлох зүйл бол ЯЛАГЧ….Коби улирлын төгсгөлд зодог тайлах болсонд үнэхээр уйтгар гунигтай байна.Гэхдээ харамсалтай нь бүх агуу зүйлд төгсгөл ирэх ёстой.Залуу минь үлдсэн хугацааг сайхан өнгөрүүлээрэй..”

Пау Гасол: “Бид хамтдаа гайхалтай мөчүүдийг туулж өнгөрүүлжээ.Бүх зүйлд нь талархаж байна ах минь…”

Мэжик Жонсон: “Тэр явах болсон гэдгээ өөрөө хэлсэнд би баяртай байна.Түүний ялалт рүү тэмүүлсэн тэр их хүсэл эрмэлзэл эцэж дундрашгүй их юм.Кобиг хэн ч зогсоож чадаагүй шүү.Тэр бусдаас илүү их хөдөлмөрлөдөг байсан.Түүний бэлтгэлийн зарчим бол 7/24 юм.7 хоногийн 7 өдөр амралтгүй бэлтгэл хийж хоногийн 24 цагийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг хүн шүү дээ.Коби бол Майкл Жорданы тоглолтын түвшинд хамгийн их дөхөж очсон тоглогч байсан юм шүү…”

Кристапс Порзингс:“Хүүхэд байхаасаа л Коби шүтэж өслөө.Одоо ч би түүнд дуртай…”

Смүш Паркер: “Коби бол Бидний эриний хамгийн агуу тоглогч…”

Крис Бош: “Бид Бээжингийн олимпийн өмнөхөн Лас Вегаст бэлтгэлд гараад байв.Вегасын бэлтгэлийн баазад байрлаж байхдаа өглөө цайнд доошоо буун ордог байлаа.Тэгэхэд Коби өөрийн сургагч дасгалжуулагчийн хамтаар өвдгөндөө мөсөөр жин тавьцан орж ирдэг байв.Тэрээр өглөө үүрээр бэлтгэлээ хийн хөлс нь гарчихсан битүү норцон байдалтай л орж ирдэг байсан юм.Бүр өглөөний 8 цагийн өглөө цайн дээр шүү дээ. Тиймээс л би түүнд дуртай..”

Кармело Энтони: “Коби хэрвээ зодог тайлаад яваад өгвөл би түүнийг үнэхээр их санах болно…”

Пол Жорж: “Коби бол миний Жордан.Би үнэхээр Жорданы үеийг үзээгүй.Харин Коби бол миний Жордан байсан юм.Түүний аварга авахыг нь болон ялалт бүрийг үздэг байлаа.Би түүний тоглолтыг гэртээ эмээтэйгээ, аавтайгаа, ээжтэйгээ суугаад үздэг байснаа санаж байна.Харин тоглолт дууссаны дараа сагсны талбай руу явж зүгээр л харсан зүйлээ бүгдийг нь дуурайж сурахыг хичээдэг байлаа.Би түүнийг Жорданаас илүү гэж хэлж байгаан биш шүү.Харин миний нүдээр миний хувьд тэр бол шүтээн минь.Тэр хамгийн шилдэг нь байсан.Түүний хөгшрөлт болон тоглолт нь өөрчлөгдсөн ч гэсэн тэр миний шүтээн байсаар байх болно.Энэ бол миний хувьд үнэ цэнэтэй л гэж хэлж байна…”

Орчуулан хүргэсэн: Мөөгий


URL:

Сэтгэгдэл бичих