А.Уранбилэгийн үзүүлбэр дэлхийн авьяастнуудын хуудсанд тавигджээ

Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг өнгөрсөн ням гаригт амжилттай өндөрлөсөн. Тус нэвтрүүлгийн талаар үзэгчид өөр өөрийн байр сууриа өнөөдрийг хүртэл илэрхийлсээр байгаа.

Тэгвэл тус шоуны шилдэг 8-д үлдсэн уран нугараач А.Уранбилэгийн анхны үзүүлбэрийн бичлэг дэлхийн авьяастнуудын албан ёсны хуудсанд тавигдсан гэдгийг “Монгол HD” телевизийн дэд захирал,ерөнхий продюсер Г.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Түүний мэдээлж буйгаар шоуны санал хураалтын явцад секундэд 1000 гаруй санал орж ирж байсан гэнэ. Энэ нь Монголын үүрийн холбооны түүхэнд байгаагүй үзүүлэлт аж. Хэдийгээр шоу санал хураалтаар маш их мөнгө олсон мэт харагдавч, тухайн үүрийн телефон бичсэн мессэжийн 50 хувийг, үлдсэн 50 хувийг Мобиком, “Монгол HD” телевиз хоёр хуваан авч байсан гэдгээ хэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих