Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж байна

“ДМНН” хөдөлгөөнийхөн өнөөдөр өглөөнөөс эхэлж Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж жагсаж эхэллээ.

Тэд хэлмэгдэгсдийн хөшөөний урд машин байрлуулаж Р.Жигжид сайдыг огцрохыг шаардсан уриа, лоозонгоо тавьжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг жагсаал цаашдаа суулт болон өөрчлөгдөж болзошгүй гэнэ.

Ийнхүү жагсаал хийх болсон шалтгаан нь Гацууртын ордыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбоотой аж. Өнгөрсөн долоо хоногт Шударга ёс эвслийн бүлэг уг асуудлаар гурав хоногийн завсарлага авсан. Гацууртын ордыг ашиглах тухай асуудал энэ жил УИХ-д нийтдээ гурав дахь удаагаа орж ирж байна. Өнгөрсөн хоёр удаад нь хоёуланд нь гишүүд дэмжээгүй юм.

Г.Лхагваа


URL:

Сэтгэгдэл бичих