Идэр гурван ес

-Уянгын зураглал-

Цасан дээр цагаан сүүдэр татуулах сэмжин үүл чимээгүй. Цагийн цагт ижий шиг минь саравчлан зогсох идэр уулс чимээгүй. Гурван цагаан тэмээтэй жингийн цуваа цасан дунд чимээгүй. Сүүн тэнгэрт халин дүүлэх жигүүртэн чимээгүй. Аргалын галд хээрийн цай буцалгаж, уур савсуулан тамхи нирэх идэр жинчин, бас л чимээгүй…

Харин Монголын их хээр талд идэр есийн салхинд савлах мөнгөлөг тэр хонх жин, жин чимээтэй л… Есийн жавар үргээх жин, жин дуу бол хүмүүний мөн чанар хийгээд дотоод сэтгэлийн эгшиглэн юм. Буурал салхинд илбүүлэх дүнсгэр,  дүнсгэр уулс бол уртын дуу шиг мөнх амьдрах он цагийн хэлхээ юм.

Идэр есөөр зулын гэрэлд хутагт хүн лагшин мэндлэх тохиол бол сайн цаг ирэхийн гэрэлт зөн юм. Вансэмбэрүү өвлийн шөнө уулын царманд цацрах нь идэр есийн зүүд юм. Цасан дотор нэгнийгээ тэврээд унтаж буй өвсийг хайрлах нь хүлэг морины санаа юм… Эхлэлгүй бас төгсгөлгүй мэт үзэгдэх танан цагаан говийн дунд бүтэн сар шиг тод харагдах хөх, хөх галын дөл идэр жинчний хийморь юм.

Зулай, зулайгаа гишгэн унаад, нэгэн агшинд хайлах цав цагаан цас, ирээд л буцдаг хүмүүнтэй үнэндээ заяа нэг юм. Тачигнаж л байгаад зөөлөрдөг идэр есийн жавар ч гэсэн зэмлэж л байснаа эвийлж үнсдэг эхийн сэтгэлтэй агаар нэг юм.

Манхан даваад хөдөлсөн жингийн цувааны мөр бол манай тооллоос гарч одсон дээдсийн минь хөх улбаа юм. Манхан даваад орж ирсэн тэмээн жингийн мөр бол манай тоолол руу нүүж ирсэн Монголын хөсөг нүүдлийнх юм. Араг дотор суугаад л унтаж ирсэн хүү бол Амбагай хааны хүсэл, Тулуйн хатны зүүд юм.

Атан тэмээний явдал дунд зөөлөн аялсан дуу бол алтан дэлхийн нарыг аргадаж мандуулдаг тарни юм. Ийм хөх дууг дуулж ирсэн жинчин бол тэнгэрийн алтан нар шиг мандаж явах учиртай. Ийм эх орныг онож төрсөн хүн л тийм нандин дуугаар сэтгэлээ чимэх тавилантай.

Ай яруухан…. /Л.Ганзул/ Бамбарласан цастай моддын үзүүрт нарны цагаан тусгал царцаж өнжинө. Сүүн мөрний эхэнд чандманилан боргих харз нь лусын ордны үүд мэт санагдана. Мөнгөн хээтэй энэ л үүдээр үл мэдэг уур савсах нь лусын цэмцгэр охины амьсгал шиг бодогдоно. Жиндээд үүлсийн өвөрт бүлээцэх лам шаргал нарны туяанд лавсан цагаарах цагаан тал улаан буурал болж үзэгдэнэ. Өвлийн үдэш, эрт хотолсон малын захад, цас дарсан үхэр тэрэгний хажууханд халуун зүрхний хосууд цас хайлж, жавар унатал хөхрөлдөнө. Идэр есийн идэрхэн цаг дор…

Идэр гурван есийг цагийн төрхөнд сур шиг элдүүлж, эд хав, бяр хүч нь чангарсан, идэр залуу настай зүйрлэе… Он, оноор мөчилж ирсэн идэр гурван ес гэдэг хүн хийгээд байгалийн тэсэж үлдэх шалгуур юм. Хөх тэнгэрийн дор нүүдэллэж ирсэн өвөг дээдэс, монгол ахуй соёл, хорол тооноороо зулын гэрэл цацруулан, бөмбийн бөмбийх туурга цагаан монгол гэр, сэлүүн талд цээлхэн хоолойгоор дуулж ирсэн идэр тэмээчин, жингийн цуваанд баринтаглуулж ирсэн түүх шаштирын судар, араг дор баз хөхөж, нүүж ирсэн улаан хацартай хүүхэд цугаар часхийсэн жавартай идэр есийн шалгуурыг даван туулсаар ирсэн юм. Тэсэж үлдэж чадсан юм. Ай идэр гурван ес минь… Эрчлэн чангарсаар байдаг цагийн жам минь…

Сонсож байна уу энэ чимээг… Хүзүүнд нь хүрэл хонх жингэнэх хүрэн тэмээний бөхөн дээр есийн жавар хувирч аялгуу болдог юм гэнэ лээ. Хүрэн толгойн сүүдэр эгшиглүүлж, бөн, бөн тэшүүлэх монгол эрийн мөрөн дээр есийн жавар тогтож уяран хайлдаг ч юм гэнэ лээ.

Баруун хойно аргамжаатай үрээ морины, цан зохисон магнай дээр есийн жавар хургаж, бидэртэн мөнгөрдөг юм гэнэ лээ. Буржийтал бамбарласан шугуйтай Сэлэнгэ мөрний мөсөн дээр есийн жавар час, час дуугараад улам чангардаг ч юм шиг… Хүзүүндээ хүрэл хонх жингэнүүлэн алхах хүрэн тэмээний өнгө сайхан. Хүрэн толгойн сүүдэр эгшиглүүлэх хүдэр эрийн сахал цантай. Баруун хойно аргамжаатай үрээ морины хондлой дээр уур савсаад үл ялихан хөлстөй, буржийтал бамбарласан шугуйтай Сэлэнгэ мөрний жавар час, час дуутай… Идэр гурван ес гэдэг нэг ийм л байдаг даа.

Алаг толгойн энгэрт есийн жавар хүүшилж, уртын дуунд цэнгэнэ, аниргүйхэн… Өвлийн хөдөө үдийн наранд есийн жавар тавирч, идээшилж буй адуун сүргийн нуруун дээр бүжнэ, аниргүйхэн… Сэтгэлийн байгальд есийн жавар тухалж, өр зүрхний хайран дээр гэрэлтэнэ, аниргүйхэн… Их ээ холоос бараантаад нутгийн дээс алхаж буй түүчээ атыг түрүүлэн тосч нулимс болж урсана, идэр есийн жавар.

Аниргүйхэн… Ай, идэр есийн жавартай мэлмий тунгалаг тэнгэр минь… Ай, идэр есийн жавартай ижий, аавын нутаг минь… Ай, идэр есийн жавартай их түүхийн улбаа минь… Ай идэр есийн жавартай мөнх сарьдаг уулс минь… Ай идэр есийн жавартай халуун зүрхний хайр минь… Ай идэр есийн жавартай бөн, бөн бүүвэй минь… Ай идэр есийн жавартай бүсгүйн зөөлөн харц минь… Ай идэр есийн жавартай эрийн хийморь минь… Ай идэр есийн жавартай амар амгалан Монгол оо…

Таныхаа идэр ест элдүүлсээр хүн болж өндийдөг, таныхаа идэр ест чангарсаар хат сууж ухаан тэлдэг, таныхаа идэр ест аж төрж, тэр их тэвчээр, суу билгийг олж авдагаа Эх орон минь… Идэр гурван ес минь ээ…

Цасан дээр цагаан гэгээ татуулах хонин үүл чимээгүй… Цагийн цагт ижий шиг минь саравчлан зогсох идэр уулс чимээгүй… Гурван цагаан тэмээтэй жингийн цуваа цасан дотор чимээгүй… Сүүн тэнгэрт халин дүүлэх жигүүртэн чимээгүй… Аргалын галд хээрийн цай буцалгаж, уур савсуулан тамхи нирэх идэр жинчин, бас л чимээгүй… Харин Монголын их хээр талд жингийн цуваа түүчээлэх идэр есийн мөнгөлөг жавар жин, жин чимээтэй л…


URL:

Нэр: lacrosse health and rehab Огноо: 6 March 2020

ÿþ<

Нэр: drug rehab harrisburg pa Огноо: 8 March 2020

ÿþ<

Нэр: rehab evaluator Огноо: 8 March 2020

ÿþ<

Нэр: alcohol addiction help Огноо: 9 March 2020

ÿþ<

Нэр: drug and alcohol counseling near me Огноо: 9 March 2020

ÿþ<

Нэр: Miguelsledo Огноо: 10 March 2020

Many thanks, I enjoy it.

Нэр: addicted to crack Огноо: 11 March 2020

ÿþ<

Нэр: drug rehab centres in johannesburg Огноо: 12 March 2020

ÿþ<

Сэтгэгдэл бичих