Эхийгээ мөргөсөн илүү эвэр…

145820443556ea6f130286a

Ил захидал

ЭХИЙГЭЭ МӨРГӨСӨН ИЛҮҮ ЭВЭР…

УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгэнтээ “МАНАН нойргүй хонож байгаа” хэмээж билээ. Энэ үг үнэн болохыг сүүлийн үед Хөдөлмөрийн Үндэсний намыг тойрсон асуудлууд олонд ил болгох болов. Үүний нэг жишээ нь тус намын дэд дарга асан Б.Найдалаа гэгч гэнэт л хэсэг бүлэг хүмүүсийн хамтаар туурга тусгаарлаж, амь зулбасан нь ХҮН намын гишүүд, дэмжигч бидний голыг гонсойлгож байгааг хатуухан хэлье.

Дэд даргын албан тушаалаа чамлан намын даргын албан тушаалыг зөөлөн суудал хэмээн шунам хайрсан түүний үйлдэл олон нийтийн гайхал дургүйцлийг хүргэсэн бол отгон намын залуу, хүчтэй гишүүдээс жийрхэж байсан МАНАН-гийн ханы хувьд бөөн олз болох нь тэр. Оройхон гарч, ширүүхэн дайрсан ХҮН-ний гишүүд нийгэмд танигдсан улс эх орныхоо хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан, биеэ засаад гэрээ зассан залуус байсан учраас ах намууд болох Ардчилсан нам, Монгол ардын намынханыг түгшээсэн ч биз. Ийм ч учраас олон жилийн турш хийсээр ижил дасал болж эгээ л имиж нь болохоо шахсан учир жанцан дүүрэн “чаддаг ганцаа хийсэн” МАНАН-гийн үйлдэл магадгүй бүтэн биш ч байгаа багагүй онов бололтой.

Гэхдээ МАНАН нэг зүйлийг дутуу тооцож, учир нь нийгмийн захиалгаар, хүлээлгээр бий болсон боловсролтой, эх оронч залуусын нэгдэл болсон цөм хүчийг жирийн нэг эхнэр хүүхний хов жив адил шальдар булдар дөл хайраад л өнгөрөхөөс хамж дарж чадахгүй нь ойлгомжтой. Үүний нэг жишээ нь өнгөрсөн лхагва гарагт болсон Сүхбаатар дүүргийн 300 гаруй иргэн ХҮН-д элссэн үйл явдал харуулав. Хэл амны бай болсон эврээ ургалаа хэмээн сэтгэж ижийгээ мөргөдөг ишиг шиг авирласан хэсэг бүлэг залуус намын нэрээр олонд танигдсанаа олонд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч болчихлоо хэмээн эндүүрч өрх тусгаарлан гүйлдсэн нь монголын ард түмний ХҮН-д итгэх итгэлийг бууруулсангүй. Тиймээс ХҮН намд элсэх жирийн иргэд, дэмжигч нөхдийн цуваа нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй нь тодорхой болов. Зөв зүйлд зөв алхахын гайхамшиг бол энэ юм. Өнөөдрийн уул уурхайн хувийн компаниуд шиг болсон Засгийн газар, худалдагдсан хүчгүй УИХ гурван сая монголчуудын хүсэл мөрөөдөл биш юм.

Харин энэ бүхнийг засч залруулах, нийгмийг шударга, эрүүл болгож, ажилгүй иргэн хэмээн цоллогдож байгаа хөдөлмөрийн насны 470 мянган иргэнийхээ төлөө ажиллаж чадах биеэ, гэртээгээ засаад, одоо төрөө засах ариун үйлстэй залуусыг дэмжих нь өнөөдрийн монголчуудын хүсэл эрмэлзэл. Маргаашаа мартсан тансаглал, хэрээс хэтэрсэн өр зээл монголчууд бидний хүссэн зүйл биш. Өнөөдөр баян хоосны ялгаа улам их гаарч байна. Энэ үед нийгэм шударга байх боломжгүй. Мөн Монгол Улсын маань тусгаар тогтнол эрч нь харьсан дээс шиг биш ир нь гялалзах болд шиг бат бэх байх ёстой. Эдгээрийг бүтээж чадах эр зориг, авхаалж самбаа, нийт олны төлөө гэсэн чин сэтгэлтэй улстөрийн хүчин Монголд хэрэгтэй гэдгийг айдаст хүлэгдсэн МАНАН биш ард олныхоо итгэлийг хүлээсэн залуус бүтээж чадна гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ХҮНДЭТГЭСЭН УЛС ТӨР СУДЛААЧ, УЛС ТӨРИЙН УХААНЫ ДОКТОР Б.ГАНБАТ


URL:

Нэр: Zochin Огноо: 18 March 2016

Kkk HUN nam gej heseg buleg humuust ard tumen ali heduun dungee tavitsan shdee.Ganbaatar gishuun ali boloh hudlaa yrihaa bagasgaval deer dee,

Сэтгэгдэл бичих