Хип хоп хөгжмийг сонсохгүй байсан нь дээр

00393474_n29861961992016-03-25-09-57[www.urlag.mn]Орчин цагийн хип хоп хөгжим маш их өөрчлөгдсөн бас муудсан. Хип хоп хөгжим нь 1970-аад оноос Америкийн хар арьстануудын дунд өргөн дэлгэрч, 1980 аад онд ид хүчээ авсан байдаг. Улмаар нийт Америкийгг хамран тархаж, хүмүүсийн сонсох дуртай хөгжмийн урсгал болон хөгжсөн.

Африк, америк гаралтай цагаачид нутгийн өвөрмөц аялгууг өндөр хэмнэл хурдаар үгэлж эхэлснээс энэ урсгал үүсчээ. 1990-ээд он бол хип хопын алтан үе гэгддэг бөгөөд тухайн үед Тупак Шакур,” The Notorious B.I.G.”, “Eazy-E”, “Snoop Dogg”,”Jay-Z “, “Nas”, “Big L”, “N.W.A”, “Wu-Tang”, “Bone Thugs-n-Harmony”- зэрэг олон хамтлаг дуучид уран бүрээлээ дэлхийн нийтэд таниулж, хип хоп дэлхийн хөгжим болсон.

2000 он гараад тэдний үргэлжлэл болон “Eminem”, “50 Cent”, “DMX”- зэрэг рэппэр алтан үеийн нэр хүндийг хадгалж байсан ч хэдхэн жилийн дараагаас хөгжмийн ертөнцөд өөрчлөлт гарч, хип хоп хөгжим унаж эхлэв. Ядаж байхад шинэ залгамж халаа хүн ичмээр муу уран бүтээлтэйн дээр тэд хип хоп гэх хөгжмийн урсгалыг буруу тийш нь өөрчилж эхэлсэн юм.

Тэдний гол төлөөлөгчид “Lil Wayne”, “Nicki Minaj”,”Drake” зэрэг рэппэрүүд хип хоп үндсэн хэв маягийг эвдэж байна. Хип хопын бусад хөгжмийн урсгалаас ялгагдах нийгмийн хар бараан талыг шүүмжилсэн хурц ширүүн, бүдүүлэг хэллэг агуулсан хэмнэлтэйгээ нягт холбогддог онцлогтой хөгжим хэдий ч сүүлийн үе хип хоп рок, поп урсгалыг өөртөө шингээсэн утга санаа хэллэгийн хувьд ядмагхан болсноос гадна хувцаслалт, стиль нь ч итгэмээргүй өөрчлөгдөөд байна.

Алтан үе ямар байсан бэ. Залуус шөнө орой нэг хотоос нөгөө хотдоо очин, бие биетэйгээ халз тулаан хийж, хэн нь илүүгээ харуулж, хүнд хөгжмийн товчийг тултал нь чангалж, өмдөө унжуулан томдсон хувцас өмсөн хэнэггүйхэн үглэн алхдаг. Үзэл бодлоо бие биенээсээ хамгаалж, хэн нэгнийг хүртэл хөнөөдөг, хар тамхи, зэвсэг гэх мэт хууль бус бүхэнд гараа дүрж, “Break Dance”-тай салахын аргагүй холбогдож байсан билээ.

Одоогийн хип хопыг багахан ч гэсэн гадарладаг бол яаж өөрчлөгдсөнийг та ойлгох байx. Юутай ч алтан үеийн хип хопын фэний хувьд хуучин ч гэсэн дуртай дуугаа сонсоод явж байхыг илүүд үзнэ. Одоогийн хип хопыг сонсож сууснаас чихээ дарсан нь дээр юм.

Б.Oюунсайтар


URL:

Сэтгэгдэл бичих