ХҮН-ээс хөөгдсөн Т.Ганболд бүгдийг самрахаар шийдсэн бололтой
ХҮН гэдэг нам өнөөдөр бүрэн гүйцэт утгаа алдлаа. Өнгөрсөн өвлөөс хойш эхэлсэн тус намын дотоод зодооны цаад учир нь намын дарга Т.Ганболд гэгч эрхэмтэй мэр сэр холбосоор өнөөдрийг хүрлээ.
Анх иргэдийн дунд чамгүй нэр хүндтэй гарч ирсэн тус намд Т.Ганболд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар орсон цагаас хойш “дайн, дажин” нь эхэлсэн. С.Ганбаатарыг намын даргаараа сонгож “ЗА” хэмээх андгай өргүүлж явсан тэд тун удалгүй цагаан сарын өмнөөс эхэлж намынхаа даргыг “оролдож” намын нэр хүндээрээ хайр найргүй тоглож ирсэн нууц нь Т.Ганболдын үйлдэл байсан уу хэмээн өнөөдөр цахим ертөнцөд шуугиж байна. Учир нь Т.Ганболд news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Энэ намыг санаачилсан, үүсгэн байгуулсан хүн нь С.Ганбаатар. Үйл ажиллагааг нь санхүүжүүлж яваа нь би. Намайг даргаар сонгосон. Гэхдээ Улсын дээд шүүх дээр бүртгүүлэх гэтэл манай хэдэн нөхдүүд С.Ганбаатарыг удаа дараа унагаадаг шиг л давхар “Найдалмаа” гэж нэр өгч хорлож байв. Тэгэхээр нэгдүгээр сард бүртгэлтэй байсан гэдгээрээ “Боргилмаа” баярлаж гүйж байгаа нь тэр л дээ… Нам удирдаж зардлыг нь дааж авч явах нь битгий хэл өөрийгөө хагас дутуу тэжээж, өдөртөө нэг урваж шарвадаг байж яасан ч том шунал, хийрхэл, хоосон амбиц вэ” гэжээ. Яг үнэндээ тэрээр намын санхүүжилтэнд, өөрийн зочид буудалдаа хуйвалдаантай хэдэн хурал хийснээс өөр хувь нэмэр “түй” ч оруулаагүйг сүүлийн 2-3 сар буюу намын будилаан эхэлснээс хойшхи байрны түрээс, цалин гэх мэтээ нэхсэн ХҮН намын аймгийн болон дүүргийн дарга нарын хүсэлтүүдээс харж болно. Ингэхээр өөрсдийг нь өөрсдөөр нь нухуулсан Ганболд одоо гишүүдээрээ даажигнан news.mn сайтаараа өөрөө гарч ирэн сагсалзаж эхэлсэн нь түүнд өөрөөс нь өөр өмгөөлөх хамгаалах гишүүд, дэмжигчид байхгүй болсныг илэрхийлж байгаа нь тодорхой болов. Хуучин намынханаас нь түүний найз Бат-Оргил Одонгуа нарын хэн нь ч түүнийг өмөөрөхгүй болсон тул тэрээр хөшигний араас гарч ирэн өөрөө найруулсан жүжгийнхээ гол дүр болж гарч ирж. Даанч энэ нь хэтэрхий оройтсон бололтой.
Нөгөө талаас түүний энэ үйлдлийг намын нөхдүүд нь намаасаа хөөгдсөн хүний үг. Нэгэнт нам ч үгүй, юу ч үгүй болсон учраас түүнд алдах юм тул ийнхүү ХҮН-ыг унагахаар ажиллаж эхэллээ хэмээн тайлбарлаж байна. Учир нь намынхан нь түүнийг намаас хөөсөн асуудлыг дарж, олон нийтэд шуугиулалгүй өнгөрөөх бодолтой байсан нь өнгөрөв бололтой. Ер нь мөнгөтэй хүмүүс телевиз, сонин байгуулдаг байсан бол сүүлийн үед мөнгөтэй хүмүүс нам байгуулж өөрт хэрэгтэй зүйлээ хийдэг болжээ. Ингэхийн тулд намыг санхүүжилтийг ганцаараа ч гаргахад бэлэн болсон байна. Улс төрд ямар ч хамаагүй үнэ цэнээр шургалах гэж зүтгээд тэр нь бүтэхгүй болохоор ийнхүү намын нөхдөө “хорлож” яваа нь ил болов.
Эх сурвалж: Шуурхай.мн


URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














Энэ нам одоо зүгээр л тарвал таарна. Байгуулагдаад удаагүй иймэрхүү байгаа юм чинь УИХ-д суудалтай болчихбол УИХ-ыг тарааж монголыг самрах юм байнал даа. Албан тушаал эрх мэдлийн төлөө орондоо орох завгүй озолдон тэмцэлдэж хөнжилдөө орох завгүй хөлбөрөн тэмцэлдэж байна гэрээ засаад төрөө гэдэг дээ. Ер нь л албан тушаалын хэнээтэй хэдэн хүн чанаргүй хүмүүсийн цуглуулага л байна ямар юмных нь гурав дахьч хүчин байхав дээ.
БОЛЬЁ ОО