С.Ганбаатар Н.Энхбаярыг түших үү
С.Ганбаатарт нам, Н.Энхбаярт хүн хэрэгтэй. С.Ганбаатарын хувьд ХҮН-ыг удирдаж сонгуульд оролцох байсан ч бүтэлгүйтсэн. ХҮН гэх нам өөрөө сонгуульд оролцох эрхгүй болчихсон яваа. Мөн тэрбээр бие дааж өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө өгөөгүй учир аль нэг намаас нэр дэвших сонголт л бий. Харин АН, МАН уу, аль эсвэл МАХН уу гэдэгт тэр өнөөдөр хариулт өглөө. Ямар ч байсан АН, МАН-ын алинд нь ч орохгүй гэдгээ мэдэгдэв. Түүний дараагийн хувилбар МАХН байж болох юм. Учир нь МАХН-ын гишүүд урваж эхэлсэн. Тэд Н.Энхбаярыг өмнөх сонгуулийн өмнө хэрхэн түшиж ирсэн шигээ өнөөдөр зугтаасан. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-ыг зорьсон бол Л.Цог Г.Уянгын байгуулсан намыг сонгоод яваад өгчихсөн.
Иймд Н.Энхбаярт улстөрч хэрэгтэй. Ялангуяа С.Ганбаатар шиг Дарханд нэр нөлөөтэй байгаа улстөрчийг тэр цаашаа гэхгүй. Харин С.Ганбаатарын хувьд Н.Энхбаярыг түших болов уу. Тэр АН, МАН-ын эсрэг ажиллах намуудтай нэгдэхэд, хамтрахад бэлэн гэдгээ зарласан. Иймд энэ хувилбар нь МАХН байх боломжтой юм. Н.Энхбаярыг хүнд үед нь С.Ганбаатар түших нь үү гэдэг удахгүй тодорхой болох биз ээ.
М.Төр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














МАНАН нг ҮҮСГЭХГҮЙ УЛС ОРНОО АВРЯА ГЭЖ БАЙГАА БОЛ НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХОЁР ХҮН ОТ . ТТ ДЭЭР НЭГ ҮЗЭЛ БОДОЛТОЙ РЕТЭНГЭЭРЭЭ Ч ЭХНИЙ ХОЁРТ ЯВАА АРД ТҮМЭН Ч ИТГЭДЭГ УЛС ТӨРЧИДШҮҮ МАНАН ҮҮСВЭЛ ХЯНАЛТГҮЙ ТӨР БИЙ БОЛЖ БАЯРТАНГУУД ХАНАЖ ЦАДАХГҮЙ ИДЭЖ УЛС ОРОН ӨРНИЙ ТУЛАМ БОЛ ГҮЙЦНЭЭ ЯАРАЛТАЙ НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ