МУБИС-ийн төгсөх курсийн оюутан эмэгтэй хутгалуулж амиа алджээ

1463557507573c1d83659d5Ийм харамсалтай аймшигт хэрэг өнгөрсөн ням гаригийн өглөө 09 цагийн үед МУБИС-ийн оюутны дотуур байранд гарчээ. Тэрээр бусдад хутгалуулж амиа алдсан байна. Хэрэг гарахын үед талийгаач эмэгтэй хамтран амьдардаг залуугаа дагуулж, үүдний жижүүрээс зөвшөөрөл авч өрөөндөө ороод удалгүй хүзүүндээ хутгалуулсан байдалтай хамаг хувцас нь цус болчихсон гурван давхраас бууж ирсэн ч эмнэлгийн тусламж авалгүй амьсгал хураажээ.

Харин түүний хамтран амьдрагч Т нь өрөөнд нь цусандаа будагдсан байдалтай хэвтэж байжээ. Ингээд түүнийг яаралтай ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь одоо маш хүнд байгаа ажээ. Тэрээр цагдаад өгсөн мэдүүлгээрээ “Би түүнгүйгээр амьдарч чадахгүй” гэж мэдүүлжээ. Талийгаач эмэгтэй Б нь Хэнтийн аймгаас ирсэн бөгөөд удахгүй дипломоо гардаж авч сургуулиа төгсөхөөр байжээ. Тэрээр ой найман сартай хүүхэдтэй бөгөөд эгч нь хүүхдийг нь хардаг байсан гэнэ. Ийнхүү хартай хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдсан уу, эсвэл тэр хоёр бусдад хорлогдсон уу гэдгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.

О.Сайхан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих