Үр шилжүүлэн суулгах “Өөжинмед” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд нэлээдгүй хохирчээ

911ee010e4d353a978b565b9baf80527Хүний амьдралын хамгийн хэцүү, эмзэг бөгөөд тулгамдсан асуудлын нэг нь үр хүүхэд заяахгүй байх явдал билээ. Гэхдээ орчин цагт эрүүл мэндийн салбар нэлээд хөгжсөнөөр үр шилжүүлэн суулгах гэдэг зүйл бий болж, энэ аргаар үр хүүхэдтэй болох тохиолдол нэлээдгүй дэлгэрчээ.

Гэхдээ хиймэл шүд хийлгэсэн хүн бүр, хиймэл шүдтэй болдог шиг хүссэн хүн бүр үр суулгуулаад, үр хүүхэдтэй болох боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл Дэлхийн анагаах ухаан нэлээдгүй хөгжсөн ч үр суулгах ажилбар амжилттай болох магадлал дэлхий дахинд одоогоор 30 гаруй хувьтай л байгаа ажээ. Манай улсад ч мөн адил.

Ийм аргаар үр хүүхэдтэй болоход нэлээдгүй хүндрэл гардаг. Манай улсын хувьд үр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг 3-4 эмнэлэг одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Дээрх эмнэлгүүд ихэвчлэн үр хөлдөөх замаар гаргах технологийг ашигладаг ажээ. Тухайлбал хөлдөөсөн үрийг эхийн умайд суулгадаг ч мөн таваас дээш жил хадгалж болох бөгөөд ямар нэгэн золгүй явдал тохиолдлоо гэхэд хөлдөөсөн өндгөн эсээ гаргаж тухайн нас барсан хүнийг дахин төрүүлэх боломжтой байдаг байна. ОХУ-д 53 настай ээж 36 настай хүүгээ авто ослоор алджээ. Хүү нь зургаан жилийн өмнө хүнтэй суухдаа үрээ хадгалуулчихсан байсныг өөр эхэд суулгаад хүүгээ дахин гаргаж авсан аж. Энэ мэтчилэн жишээнүүд цөөнгүй байдаг ажээ. Учир нь эхний оролдлого амжилтгүй болвол дахин мөнгө төлж, үр суулгуулдаг юм байна.

Үр шилжүүлэн суулгахад хатгаж авсан өндгөн эсийг заавал тэжээлт орчинд байлгах учиртай бөгөөд энэ нь эхийн хэвлий гэх тэжээлт орчин юм. Тэжээлт орчинг нэмэгдүүлэх, өнчин тархийг дарангуйлах, өндгөн эсийг боловсруулах зэрэгт нэлээд эмийг уух хэрэгтэй болдог зэргээс шалтгаалад нээлээд мөнгө шаардлагатай болдог байна. Мөн үр хөлдөөх, суулгах зэрэг төлбөр нь манай улсын эмнэлгүүдийн ханшаар нийтдээ 6-10 орчим сая төгрөг болдог ажээ. Гэхдээ Солонгос, Япон зэрэг орныхтой харьцуулахад харьцангуй хямд гэсэн үг. Дунджаар 10 орчим сая төгрөгтэй тохиолдолд та аз нь таарвал хүүхэдтэй болж болох нь ээ. Мөн нэмэгдээд эмчилгээ, эм тарианы зардал орно.

Монголчуудын амьдарч буй орчин, хоол хүнс эрүүл мэндийн байдал, агаарын нөхцөл зэргээс шалтгаалаад, гэр бүлүүд үр хүүхэдтэй болж чадахгүй байх тохиолдол сүүлийн жилүүдэд нэлээд гарсан байна. Тиймээс өртөг өндөртэй, ашигтай байж болох энэ салбарт бизнес эрхэлж, үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх эмнэлэгүүд шил шилээ даран нээгджээ. Үүнийгээ дагаад, үйлчлүүлэгчдийн тоо ч олширч, мөн хөрөнгө мөнгө, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол нэлээд гарах болсон байна. Уг нь дэлхий дахинд 2014 оны дундажаар, үр шилжүүлэн суулгах ажилбар 36,6% – тай гэсэн тоон судалгаа гарчээ. Уг мэс ажилбар хэр амжилттай болох хувийнг ингэж тооцож гаргадаг ажээ. Энд дарж үзнэ үү

Энэхүү калкулаторт биеийн өндөр жин болон нас оруулахаар 500 000 хүний дундаж үзүүлэлтээр хамгийн нарийвчлалтайгаар үр шилжүүлэн суулгах ажилбар хэр амжилттай, хэдэн хувийн магадлалтай болохыг гаргасан аж. Энд дарж үз

Тухайлбал энэ салбартаа хамгийн отгонд тооцогддог “Өөжинмед” эмнэлгээр үйлчлүүлж, эрүүл мэндээрээ хохирсон гэх иргэн бидэнд мэдээлэл өгсөн юм. Тус эмнэлэг нь бусад эмнэлгийг бодоход 50-60 тэрч бүү хэл 70 хувийн баталгаа өгдөг гэнэ. Өндөр хувийн баталгаа амлаж буй тул иргэд очиж, үйлчүүлээд хохирох тохиолдол ч нэлээд гарах болжээ. Хамгийн гол нь эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд “чиний эрүүл мэндээс шалтгаалсан” гэдэг тайлбар өгдөг байна. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч хохироод хоцорно гэсэн үг. Өөжинмед эмнэлгийн хувьд энэ салбарт туршлага багатай, гэнтийн зүйл гарахад хэвтэн эмчлүүлэх асаргаа хийх тасаггүй, зөвхөн хүмүүс үзэж зөвлөгөө өгөх, үр хөлдөөж, шилжүүлэн суулгах жижиг өрөөнүүдэд үйл ажиллагаа явуулдаг аж. Эднийх үр шилжүүлэн суулгахад 9-10 сая төгрөгт багтана, эхний үеийн эмчилгээ болон шинжилгээнд 800-900 мянган төгрөг шаардлагатай байдаг, зөвхөн чиний эрүүл мэндээс шалтгаалан амжиллттай эсэх нь шийдэгдэнэ. Ямартай ч манайх 35-аас доош насныханд 50-70 хувийн баталгаа өгнө гэдэг аж. Гэтэл дэлхийн стандартад 35-аас дээш баталгаа өгдөггүй, тийм зүйл байх ёсгүй гэнэ. Тиймдээ ч баталгааны амлалтанд хууртаж, итгэл найдвар тээн үйлчлүүлсэн иргэд хохирох тохиолдол нэлээд гарчээ. Тиймээс бид дараагийн дугаарт “Өөжинмед” эмнэлгээр үйлчлүүлээд хохирсон бөгөөд манайд хандсан иргэнээс авсан ярилцлагаа нйитлэх болно. Үүнээс гадна олон нийтийн сошиал хуудсуудаар энэ эмнэлгийн талаар сэтгэгдлээ хэлсэн хүмүүс нэлээдгүй байлаа. Цаашид бид энэ төрлийн эмнэлгүүдийн талаар үнэн бодит байдлыг баримттай сурвалжлан, иргэдэд бодит мэдээллийг хүргэнэ.

Үргэлжлэл бий…

dorgio.mn


URL:

Нэр: ЯАЛТЫН БАЯР Огноо: 19 May 2016

БОЛЬЁ ОО

Нэр: zochin Огноо: 19 May 2016

Энэ төмөр замын гурван угсармалын гомо мөнхжаргал гэдэг шоронгоор олон жил явсан хүн монголын интернэтэд од болоод дууслаа. Энэ нөхрийг эрэгтэй хүүхэд шохоорхдог гэдгээр нь төмөр замынхан андахгүй мэднэ дээ. Ичгүүргүй амьтан

Нэр: zochin Огноо: 20 May 2016

яах гэж ингэж туйлширч байдаг юм бэ? энэ эмнэлгээр үйлчлүүлээд зөндөө л олон хүмүүс үр хүүхэдтэй болсон. дөнгөж эхэлж байгаа эмнэлэг гэхэд харин ч сайн яваа юм биш үү 100 гарсан гэсэн. тэгэхэд та нар баянгол, анухай дээр яваад үз л дээ хоцрогдсон технологитой 20 30 хувийн л баталгаа өгдөг. тухай эмэгтэйнхээ эс өгсөн тус сард байсан биеийн байдал хэр байсан, хоол унд явдал суудал гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. асуудал хоёр талдаа байгааг ойлгох л ёстой шүү дээ. ганцхан энэ эмнэлэгээр яваад амжилтгүй болоод байгаа юм биш өөр зөндөө л эмнэлэг тийм тохиолдол байдаг нэг муу сайтаас авсан ядмагхан мэдээллээр аливаа байгууллагын нэр төрд халдаж байдаг.

Сэтгэгдэл бичих