З.Энхболд минь хэлсэндээ байгаарай даа
Монгол Улсын Засгийн газар 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сантай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу манайд Парламентын ордон барихаар 12 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар олгосон тухай мэдээ парламентийнхнийг баярлуулж байсан сан. Монгол улс маань алтан ордонтой болох юм гэнэ гэсэн шум хүртэл тарж олныг шуугиулаад авсан.
Гэтэл тэрхүү дуулиантай буцалтгүй тусламж нь ирчихэж. Харамсалтай нь 2006 онд алтан ордон баригдах нь хэмээгдэж байсан энэ мөнгө өнөөдөр төрийн ордон барихад хүрэлцэхгүй болсон тул эмнэлэг болгох ёстой гэсэн шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд гаргажээ. Тансаг ордонд залрах гэсэндээ төрийн түшээд тусламжийн мөнгийг чамласан биш ард иргэд бид хожих нь бололтой. Кувейт улсын тусламж 12.0 сая ам.долларыг эмнэлэг болгох чиглэлийг тэрээр саяхан Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Тэгэхээр дээрх мөнгөөр хэрий хэр багтаамжтай, ямар эмнэлэг барьж болохыг эдийн засагчид маань тооцоороолой. Эмнэлэгийн хүрэлцээ муугаас тусламж авч чадалгүй амь насаа алдахад хүрч байгаа үзэгдэл өнөөдөр хаа сайгүй. Хэрвээ З.Энхболд даргын гаргасан шийдвэр ойрын хугацаанд хэрэгжвэл нэг ч гэсэн эмнэлэгтэй болоод үлдэх аз бидэнд байна. Харин сонгуулийн өмнөх арьсаа хамгаалсан, иргэдийн итгэлээр луйвардсан “Соосог” л бүү болчихоосой гэж залбирах л үлдэх шив.
zorig.mn
URL:














