Дэниел Крэйг 100 саяыг голов

3944
Дэниел Крэйг дахин Жэймс Бондын дүрд тоглохгүй гэнэ. Жүжигчин эр Бондын цуврал киног бүтээгчдийн саналаас эрс татгалзжээ. Тэрбээр 100 сая долларын шагнал өгье гэсэн тэдний үгийг үл тоосон байна.

Дэниел Крэйгийн хувьд 2005 оноос хойш Жэймс Бондын дүрд тоглож ирсэн билээ. Тэрбээр туршуул 007-гийн дүрийг дөрвөн ч кинонд бүтээсэн бөгөөд үүнийхээ төлөө 57 сая долларын цалин хүртэж байжээ.

Ийнхүү кино бүтээгчид шинэхэн Бондын эрэлд гарахаас өөр аргагүй болсон байна.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих