Жолооны үнэмлэхийг хэвлэж эхэллээ

10

Жолооны үнэмлэхийг албан ёсоор хэвлэж эхэлжээ. Замын цагдаагийн газар 40 мянга гаруй жолооны үнэмлэх хэвлэх захиалгатай байгаа аж.

Одоогоор ихэнх нь шинээр авах болон хаяж, үрэгдүүлсэний улмаас солиулж авах хүсэлтээ хүмүүс Замын цагдаагийн газарт ханджээ. Тус 40 мянган үнэмлэхийг ирэх наймдугаар 20-ны дотор хэвлэж дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Дашрамд дурдахад, Жолооч нарт түр олгосон жолооны үнэмлэхний эцсийн хугацаа ирэх наймдугаар сарын 5-нд дуусч байгаа бөгөөд жолооны үнэмлэх хэвлэх ажил жигдэртэл түр үнэмлэхийг олгосоор байх аж.


URL:

Сэтгэгдэл бичих