Д.Цогтбаатарын учир битүүлэг тайлбар

3300d1ecb1661c1cgreatШинэ Засгийн газар 15 сайдынхаа нэрийг өргөн мэдүүлэхэд дөрөв нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, мөн АТГ-аас тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлийг гаргасан тул Ерөнхий сайд буцаан татах шийдвэрийг гаргасан билээ.

Тиймээс дээрх дөрвөн сайдын оронд ямар хүмүүсийг оруулж ирэх вэ гэсэн асуудал нийгмийн анхааралд байж, янз бүрийн таамаг дэвшсээр байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Д.Цогтбаатарыг Барилга, хот байгуулалтын сайд болгох гэж байна гэх мэдээллүүд гарч эхэлсэн.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Нөгөө ямар ч оросыг маажихад цаанаас нь… юу гэдэг билээ. Тэрэн шиг энэ зангиатай залууг маажихаар цаанаас нь морь унасан, дээл өмссөн монгол хүн л гарч ирж байгаа биз?! Дээл нь … дан байгаа биз? Дээлийг нь тайлахаар цаанаас нь нөгөө л зангиатай мэргэжлийн дипломат гарч ирнэ шүү дээ. Түүнээс барилгын мэргэжлийн хүн гарч ирэхгүй. Ийм л байна” гэжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Нэр: м Огноо: 13 November 2019

Уг нь их мэдлэгтэй мундаг дипломат залуу юм шиг байгаа юм. Зан чанарын хувьд ч мөн төвийн сахисан, зоригтой шийдвэр гаргах тал дээр тааруу. Гэхдээ дипломат зан, зоригтой шийдвэр гаргах зан хоёр нэг зам дээр байдаггүй болохоор ер нь бол зөөлөн талдаа эв эеийг сахисан хүн юм. Энэ нь аливаа нэг юм хоёр талтай байдаг болохоор аль тал руу нь ярьсан ч энэ хүний талд байхаар таараад байгаа юм. 50х50 гэдэг шиг. Энэ хүнийг унагсан ч болохоор бас дэвшүүлсэн ч болохоор төвийг сахисан хүн гэж болно. Сайн тал нь ч тэнцүү муу тал нь ч тэнцүү. Ер нь бол хүн бүр л тийм л байдаг. Зоригтой шийдвэр гаргадаг цавчдаг удирдагчид дандаа ч амжилттай яваад байдаггүй. Алдаа гаргавал маш том алдаа гаргадаг. Энэ хүний хувьд яг дипломат зан гаргаж эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй явдаг хүн гэж боддог.

Сэтгэгдэл бичих