ЕБС-ийн хоёр багшид хариуцлага тооцлоо

3070

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр найман хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Тэдний хоёр нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж, бэртэж гэмтсэн юм.

Уг асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан Ерөнхий боловсролын 13, 9 дүгээр сургуулийн хоёр багшид ЗХАБТХ-ийн 54.6–д заасныг үндэслэн хариуцлага тооцжээ.

Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын албан тушаалтан та 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих