Б.ГАНТУЛГА: НVVРСНИЙ VНИЙГ ТОНН ТУТАМД 2000 ТЄГРЄГЄЄР НЭМБЭЛ АЛДАГДАЛ ХVЛЭЭХГVЙ

Монгол Улсын нvvрсний хэрэгцээний 40 хувийг хангаж, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотыг гэрэл дулаантай байлгах vvрэгтэй Багануурын нvvрсний уурхай жилийн жилд гал алдах гээд байдаг. Ингээд тус компанийн Техникийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Гантулгатай цаг vеийн асуудлаар ярилцлаа.

Дулааны цахилгаан станцууд нvvрсээ татаад эхэлчихсэн байх. Євєлжилтийн бэлтгэлд хэчнээн тн нvvрс олборлоод байна вэ?
Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын дулааны цахилгаан станц жилд дунджаар гурван сая тонн нvvрс нийлvvлдэг. Харин жил ирэх тусам орон сууц, барилга байгууламж олноор баригдаж, энэ хэрээр дулаан, эрчим хvчний хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор нvvрсний хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд ДЦСуудад 3.4 сая тонн нvvрс нийлvvлэх байх.
Шуудхан асуухад нvvрсний vнэ нэмэгдэх vv?
Vнэндээ нэммээр байна шvv дээ. Уурхай алдагдалтай ажиллаж байгаа гэдгийг жил бvр хэлдэг. Нэг тонн нvvрсийг олборлож байгаа єртєг нь 23200 тєгрєг. Гэтэл дулааны станцуудад нийлvvлж байгаа vнэ нь 21000 тєгрєг. Ялгаа байгаа биз.
Тэгвэл тонн нvvрсээ хэдэн тєгрєгєєр нэмбэл уурхай гал алдахгvй ажиллах вэ?
2000 тєгрєгєєр нэмбэл боломжтой. Хэдхэн хоногийн ємнє нvvрсний уурхайн удирдлагуудын зєвлєлгєєн болж ЭБЭХЯны дэд сайд Ариунсангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Маргааш /єнєєдєр/ ажлын хэсэг VАБЗ дээр хуралдана.
Нvvрсний vнэ нэмэх талаар уу?
Тийм ээ. Манай уурхайн хувьд нvvрсний vнэ нэмэх, маргаантай газрын асуудал, ирэх онд хийх техник шинэчлэлтийн талаар асуудал оруулж байгаа.
VАБЗєєр орох хэмжээний газрын маргаан гэхээр овоо асуудал дэгдэж дээ?
Багануурын уурхай нийт 6000 га газартай. Vvнээс 3000 орчим га газрыг нь “Алтай гоулд” гэдэг компанид алдчихаад сууж байна. Одоо охин компанидаа лицензээ шилжvvлчихсэн гэсэн. Анхан шатны шvvхээр ороод нєгєє талд шийдвэр гарчихаад байна.
Тєрийн мэдлийн уурхайн газрыг яахаараа давхардуулаад лиценз олгочихдог байна аа. Хэн олгосон юм бол?
Ашигт малтмалын хуулийн цоорхойг л ашиглаад давхардуулаад лиценз олгочихсон юм билээ. 2008 онд Лу.Болд Ашигт малтмалын газрын дарга байхдаа vvнийг болиулж манайд лицензийг нь олгосон. Гэтэл єнєєдєр дахиад л маргаан дэгдэж хvлээлтийн байдалтай болчихсон шvvх дээр ялагдчихлаа. Дээгvvрээ нэлээд том хvмvvс лиценз олгоход оролцсон юм шиг байна лээ.
Тэгээд 3000 га газраа эргvvлээд авах боломж байгаа юм уу?
Авах л ёстой. Нэгдvгээрт, стратегийн орд газар. Нєгєє талаар улсын мєнгєєр хайгуул хийсэн. Єєрєєр хэлбэл, 6000 га газарт гэж мєнгє тєсєвлєж байсан гэсэн vг. VАБЗєєс нэг шийд гарах байх аа.
Нvvрсний vнийг нэмчихвэл уурхай алдагдалгvй ажиллана гээд байгаа. Харин єр зээл бий юу?
Тийм ээ. Дэлхийн банк, Азийн хєгжлийн банкнаас гээд 80 орчим сая ам.долларын зээл авч техникийн шинэчлэлт хийсэн. Дэлхийн банкнаас гэхэд 2000 оны эхээр 50 сая ам.долларын зээл авсан. Тухайн vед Засгийн газар тодорхой хувиар нvvрсний vнэ нэмэх ёстой байсан. Гэтэл Засгийн газраас vнийг хvчээр бариад байгаагаас болоод 2030 тэрбум тєгрєгийн єртэй болчихлоо. Vнээ бага, багаар нэмээд явсан бол зээлээ дараад єдийд техникийн шинэчлэлт хийчих байсан. Гэтэл єнєєдєр техникийн шинэчлэлт хийх шаардлагатай, давхар єр зээлтэй л сууж байна. Нvvрсний vнэ нэмэгдэхээр дулаан, цахилгааны vнэ нэмэгдэнэ гээд хvчээр барих утгагvй. Монгол Улсыг хєгжvvлэх сангаас 12 тэрбум тєгрєг єгдєг байснаа сvvлдээ тvvнийгээ 90 сая тєгрєгийн єр болгочихсон.
Яагаад єр болгочихож байгаа юм. Ойлгосонгvй?
Хувьчлах гээд л байхгvй юу даа.
Нутгийн иргэдийн яриагаар уурхайн тоосжилт нэлээд хэцvv байна. Ємнє нь оросууд шууд тэсэлгээ хийхдээ усан хєшиг гэж зvйл ашигладаг байсан гэх юм?
Ємнє нь далан байгуулж хиймэл нуур vvсгээд усыг нь урсгаж байсныг хэлсэн юм болов уу. Тэр vед ус ихтэй байсан шvv дээ. Гэхдээ одоо тэгэхгvй байлаа гээд айхтар ноцтой асуудал биш. Тоосжилтыг зориулалтын машинаар дарж байгаа болохоор гайгvй.
Уурхайд єєр тулгамдаж байгаа асуудал бий юу?
Бий. Нvvрс маань усанд автагдаад байгаа. Усыг нь шvvрvvлэх ёстой ч єнєєх л тоног тєхєєрємж хєрєнгє оруулалт хэрэгтэй болчихоод байна. Техникийн шинэчлэлд 30 тэрбум тєгрєг хэрэгтэй.
Нvvрсний уурхайдаа тvшиглэсэн дулааны станц нь байгаа мєртлєє Багануурынхан хотоос хоёр дахин єндєр vнээр дулаанаа хангадаг гэсэн?
Магадгvй. Яагаад гэвэл Багануурын дулааны станцыг тvр байгуулсан шvv дээ. Оросууд ТЭЦV барих хvртэл тvр хугацаанд ажиллаад хаах ёстой байсан. Одоо ч баригдахгvй нь ойлгомжтой боллоо доо. Харин ч ингээд дулаанаар єдий хvртэл хангаж байгаа нь сайн хэрэг.
Уурхайн ажилчдын цалин хангамж гайгvй юу?
Дунджаар 700 мянган тєгрєгийн цалинтай. Гэхдээ цалин нэмээд нэг сая болгох хэрэгтэй байна. Тэгэхгvй бол єєр уурхайд хvнээ алдаад дуусах нь. Олон сайн мэргэжилтнээ бусад уурхайд алдсан даа.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих