Су.Батболд дарга нохойны “спэй” нэрээр 5 тэрбум салхинд хийсгэх үү

su_batboldГайхалтай гайхалтай шийдвэрүүдийг дээд удирдлагууд гаргасаар… Ёстой л Монгол удирдагчдийн энэ уран арга ухаан геннисийн номонд орж ч магадгүй. “Аз жаргалтай Нийслэл” хөтөлбөрийн хүрээнд золбин нохой, муур устгалыг эрчимжүүлж байгаа. Үүнтэй зэрэгцэн маш сонирхолтой арга сэдэж хөрөнгө мөнгөө хүртэл шийдсэн аж. Тодруулбал СПЭЙ тавих юм гэнэ.

Яаж бодохоороо нохойнд ”спэй” тавих санаачлагыг гаргадаг байна  хотын удирдлагууд аа.

Ёстой л харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр яриад суух юм. Үнэхээр хийлээ ч гэж бодьё. Улаанбаатар хотод хичнээн нохой байгаа болох тоо баримт байгаа юу? Тэгээд тэнэмэл золбин нохой тийм амархан хүмүүст баригдаад байх уу? Эсвэл нохойгоо унтуулдаг тариагаар буудаж унагаад, мэс засал хийгээд буцаагаад тавихад хүмүүсийг урахгүй, барихгүй гэсэн баталгаа байгаа юу. Ёстой л үй түмэн асуултыг асуумаар байна. Су.Батболд дарга аа.

Тэгээд энэ ажилдаа 5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байх юм. Гэтэл өнөөгийн эдийн засгийн хүндрэл гээд л албан хаагчдынхаа цалинг ч тавиж чадахгүй болтлоо хүндэрсэн гээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, сангийн сайд Б.Чойжилсүрэн удаа дараалан мэдэгдээд байгаа. Гэтэл ийм зүйлээр мөнгийг үр ашиггүй үрээгээд байх болно гэж үү. ХОТЫН УДИРДЛАГУУД АА.

 

Эх сурвалж: bolod/mn

ЧОЙ

 


URL:

Нэр: анхаа Огноо: 25 September 2016

юун нохой муух вэ мөнгөтэй байна даа яаж гаргаж идэх вэ гээд л хамгийн амарханаар нь үг хэлэх биш нохойгоос л эхлэж байгаа юм байна

Нэр: иргэн ИРГЭН Огноо: 26 September 2016

Сүхбаатар дүүргийн эмнэлэг нураж унах гэж байгаа элжирсэн байшин байгаа. шинэ эмнэлэг барих хэрэгтэй биздээ. Хотын хамгийн уугаан дүүрэг эмнэлэггүй шахуу байхад ямар юмны нохой. хөнгөлөх. Даварсан юм.Бат-үүл ногоон хогны уут тараадаг шиг луйвар уу.

Сэтгэгдэл бичих