“Галзуу зугаалга” МУСК нээлтээ хийлээ

14358895_767664100003310_3727832593932269968_n“Хас фильм”, Шүүдэр продакшны хамтын уран бүтээл “Галзуу зугаалга” УСК  Тэнгис кино театрт 2016 оны 09 сарын 24-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэд киноны ерөнхий найруулагч Ц.Хүсэлбаатар, продюсер  С.Өлзийхүү, Б.Шүүдэрцэцэг, нүүр будагч Ц.Ариунзаяа болон гол дүрийн залуу жүжигчид оролцов. Ингээд та бүхэндээ киноны уран бүтээлчдийн сэтгэгдлийг хуваалцая.

14445790_1794387027513558_363706153_nЕрөнхий продюсер С.Өлзийхүү: Манай кинонд  шилдэг цаг үеийг байлдан дагуулж байгаа залуу жүжигчид оролцсон. Киног маань үзээд нэгийг ухаарна хэмээн бодож байна.

4Гол дүрийн жүжигчин С.Сарнай: Би Мишээл хэмээх нэлээн ялдамхан  бүсгүйн дүрийг бүтээсэн. Миний зан болоод байгаа байдал Мишээлээс тэс ондоо байсан ба  энэ миний анхны кино юм. Ер нь жүжигчин хэмээх  мэргэжил хэцүү гэдгийг ухаарсан ба авьяаслаг жүжигчидээ урд урдныхаасаа илүү хүндэлдэг болсон.

14483624_1794386997513561_1179699306_nГол дүрийн жүжигчин Э.Энхболд: Анхны  киноны нээлт сайхан болж байна. Би эсрэг талын залуугийн дүрийг бүтээсэн. Киноны уран бүтээлчдийн үнэтэй зөвлөгөөг дагаж алдаатай оноотой сайн ажилласан гэж бодож байна.

1Гол дүрийн жүжигчин  Х.Намуун: Би Нарангарав хэмээх ангийн хамгийн ухаантай, даруухан, зөнч  охины дүрийг бүтээсэн. Миний өмнө нь тоглосон гурван киноноос тэс өөр байсан. Надаас маш их ур чадвар шаардсан.

14469529_767664103336643_839999016276539233_nГол дүрийн жүжигчин Б.Отгонтуяа: Энэ кино найз нөхөрлөлийн тухай өгүүлдэг. Найзууд дундаасаа арай эгчмэд хүн буюу Туул хэмээх бүсгүйн дүрд тоглосон. Би өмнө нь дандаа л инээдмийн кинонд тоглодог байсан. Харин энэ бол адал явдалтай кино юм. Дүрээ бүтээж байхад хүндрэлтэй маш их зүйл тохиолдсон. Гэхдээ одоо ингээд үзэх гэж буйдаа баяртай байна.

Ц.Соёл-Эрдэнэ

 


URL:

Сэтгэгдэл бичих