Орон нутагт МАН ялжээ

4145

Нийслэлийн хэмжээнд ирэх ням гарагт нөхөн сонгууль явуулахаар болсон ч, орон нутгийн сонгуульд МАН илүү санал аваад байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос  албан ёсны мэдээллийг нийтэд өгөөгүй байгаа ч, орон нутгаас ирж байгаа мэдээллээс харахад МАН 200 гаруй суман ялалт байгуулжээ. За харин Ардчилсан нам 100 гаруй суманд илүү санал авсан гэх мэдээлэл байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд, 2012 оны орон нутгийн сонгуульд 170 гаруй суманд Ардчилсан нам, 160-аад суманд МАН ялалт байгуулж байсан.  Харьцангуй ойр саналыг хоёр нам авч байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар орон нутагт МАН илүүрхсэн санал авч байна.

За харин нийслэлийн тухайд нөхөн сонгуулийн дараа албан ёсны мэдээлэл нь ил болох биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих