Алга болсон цөмийн бөмбөг олдсон байж магадгүй

7883889143f0b8b8cad0950341892fd4Канадын эрэг орчимд усанд сэлж байсан нэгэн залуу АНУ-ын армийн өмчийн устөрөгчийн цөмийн бөмбөг олсон байж магадгүй тухай “ВВС” мэдээллээ. Шон Смирчинск хэмээх залуу усанд сэлж байх үед усны гүнд нэгэн сонин зүйл байгааг ажиглажээ. Тэрбээр олон дахин шумбаж, гэрэл тусгаж үзэхэд аварга том метал эд харагдсан байна.

Улмаар Шон Смирчинск цагдаад дуудлага өгснөөр тэрхүү сонин төмөр зүйл нь 1950 онд АНУ-ын Армиас алга болсон цөмийн бөмбөгтэй тун төстэй байжээ. Канадын Үндэсний армийн аюулгүй албаныхан тус газрыг хамгаалалтад авч, шалгалт хяналтын ажлыг үргэлжлүүлж байна.

Хэрэв тус аварга том метал зүйл америкчуудын алдаад 50 гаруй жил болж буй цөмийн бөмбөг мөн бол Пентагон олон жилийн санаа зовнилоосоо гарч магадгүй юм. Учир нь 1950 оны орчимд АНУ-ын стратегийн тээвэрлэгч B-36 бөмбөгдөгч онгоц тус устөрөгчийн цөмийн бөмбөгтэй хамт сураггүй алга болсон. АНУ-ын Засгийн газар уг явдлыг алан хядагчид болон хүйтэн дайны сөргөлдөгч орнууд хулгайлж, хэзээ ч хамаагүй алдагдсан бөмбөгийг дэлбэлж магадгүй гэсэн айдастай олон жилийг өнгөрүүлжээ.

Гэхдээ АНУ-ын армийн шинжээчид алга болсон цөмийн бөмбөг одоо хүртэл цөмийн идэвхтэй хэвээрээ байгаад гайхаж буй гэнэ.

Канадын зэвсэгт хүчин уг “олдвор”-ыг АНУ-ын засгийн газарт хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ.

Т.Бат


URL:

Сэтгэгдэл бичих