Тээврийн хэрэгслийн татвараа төлөхийг санууллаа

4677

Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм.

 

Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөрт багтаан татвар, төлбөрөө бүрэн төлөхийг сануулж байна гэж НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР-аас мэдээллээ.

 


URL:

Нэр: иргэн Огноо: 12 November 2016

Татваргүй орон болно гээд байхад юун тээврийн хэрэгсийн татвар вэ. Төлөхгүй байхад татварын өршөөлийн хууль ойрын үед гарах байх аа.

Нэр: зочин Огноо: 13 November 2016

Цалин, тэтгэвэрээ цагт нь өгчих юм бол татвараа цагт нь төлөхөд бэлэн шүү

Сэтгэгдэл бичих