Монголыг хятаджуулах түүхэн хуулийг УИХ батлах нь

Монгол Улс өрөнд баригдаж дампуурлаа зарлахад бэлэн болжээ. Дампуурал зарлахаас өмнө хэсэгхэн боловч тэсч, эрх мэдэлдээ үлдэхийн тулд Монголын олигарх удирдагчид Хятад гүрэнд том өр тавих гэж байна. Гэвч зээлсэн мөнгө дуусаж, дахиад л өр үлдэнэ. Тэгээд яах вэ. Хариулт нь бараг л бэлэн. Хятадын өрөнд газар нутгаа өгсөн Тажикстан улс шиг болно. Монголчууд өөр гарцгүй болжээ. Хамгийн харамсалтай нь Монголын ард түмэн ийм байдалд орсноо ойлгосонгүй, ойлгох ч сэхээ алга. Монголын сэхээлэг давхарга гэгдэх оюутнууд нь “өлсөж байна”, “нийтийн унаагаар үнэгүй явуул”, “төр 70 мянгын төгрөгөө өгөөд аль” хэмээн орлилдон жагсах нь тун ч эмгэнэлтэй.

4721

Монголын олигарх удирдагчид Хятадад тавьсан өрөө төлж чадахгүй бас үүнийгээ өөрсдөө мэдэж байгаа тул дараагийн асуудлаа шийдэх ажилд аль хэдийнээ орсон бололтой. Ингээд тэдэнд Тажикстаны жишгээр уул уурхай, төмөр зам, газар нутгаа өөр улсын мэдэлд өгөх, тэгээд харь цагаачдыг шинэ нутагт нь суурьшуулах асуудлыг эцэслэн шийдэх зам л үлджээ!

2015 онд Монгол төрийн шийдвэр гарч, Хятадтай хиллэдэг Халх голын 500 мянган га хамгийн үржил шимт нутгаа “ХАА-н чөлөөт бүс” нэрээр зальт этгээдүүдэд хуваан өгч, ард түмнээ газар нутгаас нь салгах ажлыг эхнээс нь нугалжээ. Хууль бусаар ч газар нутгаа их өгөв. Үүний ганц жишээг дурдвал, 2016 оны зун БНХАУ-ын иргэн Ли овогт нэгэн монгол даргад 200 сая төгрөгийн хахууль өгч, Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ авч шуугиулаад л энэ хэрэг замхарсан. Монгол дарга нар нэг муу жийп авах хахуулиар монгол айлуудын газрыг хятад иргэний мэдэлд өгдөг жишиг тогтов.

 

Монголын газар нутгийг өөрийн болгосон харийн иргэдэд одоо юу дутуу байна вэ? Тэдэнд шинэ нутагтаа байнга оршин сууж, улмаар Монголын иргэн болж, төрийн хэрэгт нь оролцох хууль ёсны эрх л дутуу байна. Тэгвэл, үүнд хүрэх дөт замыг өнөөгийн эрх баригчид “Хөх үнэмлэх” гэж нэрлэжээ. 2016 оны 11 дүгээр сарын 17-18-нд Монгол Улсын Их хурал олон мянган харийн цагаач иргэдэд дэлхийн “монгол угсаатан”, эсвэл ердөө л ямар нэг “авьяастай” гэх хоёрдмол утгатай бүрхэг нөхцөлийн дор “Хөх үнэмлэх”-ийг замбараагүй олгож, тэднийг бөөнөөр суурьшуулах хууль батлах гэж байна.

 

Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос УИХ-д өргөн барьсан “Иргэний харьяаллын тухай” гэх тэр хуулийн төсөл дэлхийн монгол угсаат иргэдийг эрхийг хамгаалах, монгол угсаатныг эх нутагт нь дуудах уярам гоё уриатай хэрнээ ямар ч харь угсаатай хүн өөртөө “монгол” нэр зүүгээд хөх үнэмлэх авч болох хуулийн цоорхой гаргаад, үндэсний аюулгүй байдлыг хангаж байсан өмнөх чухал хуулийн заалтуудыг нь бүрхэгдүүлж, ямар угсаатай нь мэдэгдэхгүй ядуу, ажилгүй гадаад иргэд, дүрвэгч лал шашинт афганчууд, хятадуудыг аажимдаа суурьшуулж, иргэнээ болгоод, Монгол Улсын хүн амын үлэмж хэсгийг бүрдүүлэх үүдийг нээх нь ээ.

 

Судлаачдын бичсэнээр, УИХ-аар батлах гэж буй “Иргэний харьяаллын тухай” хуулийн төслийг боловсруулсан үндэслэл, томьёолол, утга санаа, тооцоо судалгаа тун дулимаг (http://www.zuv.mn/page/newsmore/5569) бөгөөд Монгол Улс гадаадаас цагаач авах хэрэгцээ шаардлага, тус улсад хэрэгцээтэй ажил, мэргэжлүүдээр гадаадын боловсон хүчин авах нарийвчилсан тооцоо судалгаа, тэдний мэргэжилд тавигдах нарийн шаардлагууд, мэргэжлийн ангилал, нас, хүйсийн харьцаа, Монгол дахь цагаачлалын түүх, ирээдүйн төлөвийн таамнал, цагаачлалаас үүдэх эрсдэл, иргэдээ хамгаалах арга замууд, үндэсний аюулгүй байдлын талаар системтэй судалсан судалгааны ажлууд байсангүй.

 

П.Цагаан гэгч албан тушаалтан Хөх үнэмлэхийн хуулийн төсөлд ингэж их санаа зовох юун, үндэсний аюулгүй байдлын баримт бичигт Монгол дахь гадаад иргэдийн тоог нийт хүн амын 3 хувиар тогтоосон байдаг, энэ хүрээнд гадаад иргэдийг оруулж суурьшуулна гэж хэлжээ. Тийм ээ, энэ хязгаарын дотор тоолоход л яваандаа 90-100 мянган харийн цагаач иргэнд “хөх үнэмлэх” олгох үүд хаалга нээгдэх нь ээ. Энэ бол монгол дарга нарын том бизнес байх болно.

 

О.Алтан


URL:

Сэтгэгдэл бичих