Бичил уурхайчид энэ онд Монголбанкинд 8,8 тонн алт тушаажээ

d78a185ed628ca9bfca6d08799c2d9b6bigБичил уурхай эрхлэгчид гэх бүлэг хүмүүс 1990-ээд оны дунд үеэс Монголын нийгэмд шинээр үүсч, үндсэндээ 20-иод жил болж байна Гэвч тэднийг анхаарч, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хамгаалах асуудал орхигдсоор ирсэн. Түүгээр ч зогсохгүй амь насаа алдах явдал элбэг тохиолддог билээ. Энэ нь хууль бус, албажаагүй, татварын орчин бүрдээгүй, хүний эрх зөрчигддөг зэрэг маш олон зүйлтэй холбоотой. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны мэдээллээр, нэг бичил уурхайчны сарын дундаж орлош 657,786 төгрөг байдаг байна. Энэ нь өрхийн орлогын 67 хувийг бүрдүүлж буй бөгөөд албан бус 60 мянган бичил уурхайчин, албан ёсны зургаан мянган бичил уурхайчин байдаг аж. Бичил уурхайчид Монголбанкинд 2015 онд 6.99 тонн алт, 2016 онд 8.8 тонн алт тушаасан байна.

Харин байгалийн нөөц ашишасны төлбөр буюу рояалти татвар гэж 2015 онд 12.0 тэрбум төгрөгийг, 2016 онд 18.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулжээ. Амьдарч, ажиллах орчин нь хүнд ч гэлээ тодорхой хэмжээгээр улсад хөрөнгө оруулж буй эдгээр хүмүүсийг анхаарах цаг нэгэнт болсон. Улсаас эдгээр хүмүүсийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд хэрхэн анхаарал хандуулдаг нь сонин.

БИЧИЛ УУРХАЙЧДЫГ АЛБАЖУУЛНА

Тэгвэл өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгууллаа. Чуулганы зорилго нь бичил уурхайн үйл явцыг эрчимжүүлэх, бичил уурхайгаар олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах талаар хэлэлцэж шийдлийг олох байв. Уг арга хэмжээнд холбогдох яамдууд болон Ашигт малтмал, газрын тосны газар, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зэрэг Засгийн газрын агентлагууд, орон нутгийн удирдлага, бичил уурхайчид нийлсэн 200 гаруй төлөөлөл оролцсон юм. 2010 онд “Ашигт малтмалын тухай хууль” болон бусад холбогдох хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын 2010 оны 308 дугаар тоггоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” бахлагдаж хэрэгжиж эхэлснээр бичил уурхай албажих шат тавигджээ. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Тогтвортой бичил уурхай төслийг 2005 оноос хэрэгжүүлж байгаа юм байна. 2015 онд эхэлсэн тус төслийн дөрөв дэх үе шат нь өмнөх хугацаанд бий болгосон эерэг үр дүнг бататгах, бичил уурхайгаар олборлосон алтыг албан зах зээлд борлуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад чиглэжээ.

БИЧИЛ УУРХАЙЧДЫН ОЛБОРЛОСОН АЛТЫГ ХУДАЛДАН АВАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ

Тус чуулганы эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж Бичил уурхайд төрөөс баримталж байгаа бодлогын талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр хэлэхдээ “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэд бичил уурхайн салбарт хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг хэрэгжүүлэн холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. Алтны олборлолтыг нэмэгдүүлж, бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг худалдан авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн юм. Харин сүүлийн үед төрөөс явуулж байгаа бодлогын үр дүнд бичил уурхайчдын үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр албажиж архидалт буурч, гэмт хэрэг, зөрчил, багассан гэдгийг хуралдаанд оролцогчид хэлж байлаа. Орон нутгийн түвшинд эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалал, нийгмийн даатгал, байгаль орчин, онцгой байдал, татвар зэрэг төрийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргаа хамтарч ажиллах болсон байна. Цаашдаа төрийн зүгээс бичил уурхай эрхлэгчдийн хууль, эрх зүйн орчны хэрэгжилт, хяналтыг сайжруулах, бичил уурхайчдыг бүрггэлжүүлэх, албажуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.

БАЯНХОНГОР АЙМАГТ АРВАН МЯНГА ГАРУЙ БИЧИЛ УУРХАЙЧИН БАЙДАГ

Бичил уурхай хамгийн их хөгжсөн аймаг бол Баянхонгор юм. Баянхонгор аймагт 2000-2003 оныг дамнасан ган, зудын аюул нүүрлэснээс болж иргэд нь малаа алдаж хүнд байдалд орж байсан түүхтэй. Тодруулбал, 2,5 сая малтай байсан бол 0,7 сая болтлоо хорогдож, олон малчин малгүй болж, амьжиргааны түвшин эрс доошилжээ. Ингээд иргэд байгалийн баялаг олборлож эхэлсэн байна. 2000-аад оны эхэн үеэс бичил уурхайн үйл ажиллагаа идэвхжсэнээс 2009 он гэхэд Баян-Овоо, Бөмбөгөр, Баяншвь, Жаргалант, Галуут, Баянлиг, Шинэжинст, Заг, Баян-Өндөр, Баянцагаан, Өлзийт зэрэг сумдын нутагт хувиараа ашигт малтмал олборлогч иргэд арван мянга гаруй болтлоо өссөн байна. Тэгвзл өдгөө тус аймагт Тогтвортой бичил уурхай төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Тус төсөл хэрэгжсэнээр мөнгөн усгүй технологийн шийдлийг үндсэн ордны хүдрийн баяжуулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байна. Мөн бичил уурхайд зориулсан нөхөн сэргээлтийн хямд төсөр аргачлалыг нэвтрүүлж, бичил уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх арга технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Ямартай ч бичил уурхайчдад чиглэсэн үйл ажиллагаа олноор бий болсон нь сайн хэрэг. Гэвч тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал одоо болтол төгс болоогүй байгаа юм.

 

 

У.САРАНГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих