Урьж авчирсан реппэр нь хуурамч чекээр банк хулхидсанаас болж Н.Учрал урлагийн тайзыг орхисон уу?

14632155755736e5d7ae59e“2016 оны сонгуульд гуйж биш гуядаж ялна” гэж томорч байсан Н.Учрал ямартай ч тэгээд гишүүн болчихоод байгаа. Харин гуядаж ялсан эсэх нь тусдаа асуудал байх. Юу гэхээр экс гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд ууж наргисан, согтуу бичлэг ил болсны арыг Н.Учралтай холбосон мэдээллүүд сонгуулийн үеэр нэлээд гараад авсан. Гээд яахав. Н.Учрал өдгөө УИХ-ын гишүүн. Баргийн аавын хүү түмний өмнөөс төр түшихгүй. Тэр ч утгаараа зөндөө хариуцлага түүнд бий. Гагцхүү хичээх л хэрэгтэй. Тэгэхгүй бол горьгүй. Ядаж байхад Н.Учрал гишүүн хүн танихдаа нэг л сайнгүй шиг байгаа юм. Ямартаа л Тимон гэх хүүхэлдэйн киноны баатрын нэрээр хип хоп үглэдэг байх үедээ Нигер улсын иргэн Вэрш гэгч нөхрийг өөрийн тоглолтондоо оролцуулахаар Монголд урьсан биш нөгөөх нь бөөн асуудал тарьж байсан түүхтэй.

Н.Учралын урьж авчирсан Вэрш гэгч нь Худалдаа, хөгжлийн банкнаас хуурамч чекээр 10 мянган доллар луйвардсан хэрэг 2008 оны эхэнд гарч байв. Хэргийг үйлдсэн Вэрш гэгч этгээд “Их засаг” их сургуулийн урилгаар Монголд ирсэн нь тогтоогдсон байдаг.Тухайн үед Н.Ням-Осор гуай -Би энэ асуудлыг мэдэхгүй. Тэгээд ч одоо завгүй явна. Тэр хүн манай сургуулийн шугамаар ирсэн нь үнэн боловч одоо ямар ч холбоогүй байгаа. Бид нар өөрсдөө ч тийм хүн гэдгийг нь мэдээгvй. Малайзад сургуульд сурдаг оюутан хүн. Бидэнд хэлэхдээ тэнд байхдаа хүнд хулхидуулж байсан гэсэн. Үүнээс илүү зүйл мэдэхгүй. Тэгээд ч ДОХ-ын шинжилгээгээр ДОХ-гүй гэж гарсан шүү дээ. Ер нь одоо хуулийнхан л сайн мэдэж байгаа байх даа гэсэн тайлбарыг хэвлэлд өгч байсан бол тус сургуулийн проректор Г.Ганбадрах Верш гэгчийн талаар хэлэхдээ -Манай сургуулийн урилгаар ирсэн нь үнэн. Малайзад хөгжмийн чиглэлээр суралцдаг учраас тоглолтод оролцуулахаар урьсан. Яг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. Вэрш гэж дууддаг. Хуулийнхан л мэдэж байгаа байлгүй дээ.

-Тэр хүний хувьд нэгэнт тоглолтод оролцохгүй нь тодорхой. Тоглолт болох үгүйг Тимон өөрөө л мэдэх байх. Энэ бол түүний хувийн асуудал. Үүнээс илүү зүйл мэдэхгүй байна.” гэсэн байдаг.

Тухайн үед дуучин Тимон хэвлэлийнхнээс зугтаж нэлээд юм болж байв. Н.Учралын урьж авчирсан нэр алдартай гэх реппэр нь манай банкны ажилчдын мэдлэг сулыг далимдуулан луйвардсан 10 мянган долларынхаа 7500-г нь аль хэдийнэ найз бүсгүй рүүгээ гуйвуулж, үлдсэн хэдийг нь Улаанбаатараар зугаалж, хэсэхдээ зориулж яваад, хэрэг нь илэрч Монголын цагдаа нарт баривчлагдан Ганцад хоригдож байсан. Чухам харин ямар ял шийтгэл авсан байдаг нь тодорхойгүй.

Тэгэхээр өдгөө хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр суугаа Н.Учралын хувьд Верш гэгч Нигер этгээдэд хулхидуулаагүй бол өдийд урлагийн тайзны хүн хэвээрээ явахыг үгүйсгэх аргагүй. Учир нь тэрбээр урьж авчирсан этгээд нь гэмт хэрэг үйлдсэн асуудалтай холбоотойгоор нэлээд хугацаагаар олны нүд чихнээс хол байсан юм.

Эх сурвалж:Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих