С.Эрдэнэ дансны аргаар дарга болох гэнэ үү

эрдэнэБаянголд өөрийн гэсэн вант улсаа байгуулсан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сунгаад өрсөлдөж буй. Тэрбээр, “Шонхор” фракцийг төлөөлж намын даргад өрсөлдөж байгаа юм. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад үнэтэй хувь нэмэр оруулж, араас нь байгуулагдсан Засгийн газраас сайдын суудал авсан хэмээн намынхан дундаа адлуулдаг энэ эрхэм багцалсан сум атгасан таван нэр дэвшигч дотроо тун ч нэр хүнд муутай яваа дуулдана.

Журмын анд, Ж.Батзанданг нь гудамжны тэмцэгч, миний байгуулсан намд орж ирчихээд аятайхан байгаарай хэмээн индэр дээрээс загнаж буй түүний бичлэг цахим орчинд тархаж, Ардчилсан намын жирийн гишүүдийн зэвүү дургүйг зэрэг хүргээд буй.

Тэгвэл эрхэм гишүүн дансны аргаар дарга болохоор хор найруулж эхэлсэн тухай яриа хэдийнэ цахим орчинд хүчээ авчээ. Тодруулбал, Н.Алтанхуягийн туслах С.Тамир гэх залуу өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “АН-ын 170000 гишүүний шивэлтийг 3, 4 дүгээр хороололд байрлах PC-нд шивүүлэх шийдвэр гарчээ. Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй ээ гэж” хэмээн жиргэсэн бол МАН-ын зөвлөхөөр ажиллаж байсан, өдгөө Зам тээврийн дэд сайдаар ажиллаж буй Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудсаар “АН-д дөрвөн хоногийн дотор 150 мянган гишүүн шинээр элссэн гэнэ.

Тэрийг нь Баянгол дүүргийнхэн шивж байгаа гэнэ. МАН-айхан сайхан туслаад өгөөч тэрэнд нь” хэмээн жиргэсэн юм. Энэ мэтээр даргын суудлыг дансны аргаар авах гэсэн явцуу арга нь улам нарийсч буй бололтой. С.Эрдэнэ намын даргад өрсөлдсөнөөс хойш олон талаар сөрөг мэдээлэл гарч буй. Тухайлбал, “Буян”-ийн Б.Жаргалсайхан С.Эрдэнийн зурагтай цамц намынх нь гишүүдэд тарааж даргад дэмжээрэй хэмээн уриалж буй бичлэг ч цахим орчинд тараад буй юм. Албан тушаалын төлөө эв нэгдлийг умартан уралцаж буй Ардчиллын “сумтай” нэр дэвшигчдээс тун ч олон янзын арга мэх цухуйх бололтой. Гэхдээ ардчилсан намын гишүүд тийм ч тэнэг биш байлгүй. Хэн нь нэр цэвэр, шударгаар өрсөлдөж, хэсэг бүлэг нь даргын суудлын төлөө улайрч буй ялгадаг болсон биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.