Өмгөөлөгч нэртэй хууль зөрчигчийг хэн зогсоох вэ?

umgulugchӨөрөө хууль зөрчигч мөртлөө хууль сахиулах тухай ярьж явдаг нэг хүн байна. Түүнийг Г.Батбаяр гэнэ. Уг нь өмгөөлөгч мэргэжилтэй. Даанч мэргэжилтний хувьд дэндүү гологдмоор. Гэхдээ өөрийн мэргэжлийг ашиглаж, чадах, чадахгүйтэй хутгалдаж, нийгмийн анхаарал татсан бүхий л асуудалд буруу, зөрүү тайлбар хийж, орооцолдсоор явна.

Багш нар нь сургууль дээрээ архиддаг, сонсголгүй сурагчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг … гээд 29 дүгээр сургуультай холбоотой асуудлыг бүгд л мэддэг боллоо. Гэхдээ сонсголгүй сурагчид л үзэл бодлоо, зөрчигдөж буй асуудлаа илэрхийлснээр энэ бүгд олон нийтэд нээлттэй болов. Тэгвэл “Бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байна” хэмээн хэнэгч үгүй ярьж суугаа сургуулийн захирлыг, сонсголгүй хүүхдүүдийг “хавар болоод өвчин нь хөдөлчихлөө” гээд гоочилж суугаа багш нарын “эрх нь зөрчигдсөн” гээд Г.Батбаяр өмгөөлж мэдэгдэл хийж явна.

Ингэхдээ бүр итгэл төгс ярьж, сонсголгүй хүүхдүүдийг сэтгэцийн өөрчлөлттэй хэмээн тунхаглаж сууна. Түүнд хуульчийн хувьд ёс зүйн хэлтэрхий, үнэр ч алга. Мөнгө өгсөн л бол үйлчлүүлэгчээ хамгаалах ёстой гэсэн дүрмээр ажиллаж, эсрэг талд хэн байгааг ч үл анзааран муухарлаж байна. Гэтэл түүний эсрэг талд сонсголын бэрхшээлтэй иргэд, сурах эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүд л байна.

Тэд эрхээ л хамгаалсан, тэд зөрчигдөж буй асуудлуудаа л олон нийтэд дэлгэсэн. Гэтэл тэдний сонсож чадахгүйг далимдуулж, өмгөөлөгч нэрийн цаана нуугдсан “хууль зөрчигч” байцаалт аван дарамталж, бүлтэгдүүлж явааг юу гэж ойлгох вэ. Сонсголгүй ч гэсэн тэд бидэнтэй л адил хүн. Хүн яагаад өөрийн эрхээ хамгаалж үг хэлснийхээ төлөө байцаагдаж, дарамтлуулах ёстой юм бэ. Тэр байцаалт авч, хууль сахиулах гээд байгаа хүн нь өөрөө тийм ёс зүйтэй нэгэн мөн билүү. Өмгөөлж яваа хүндээ авлига өгөхийг шаарддаг. Өгсөн мөнгийг нь замаас нь шамшигдуулдаг. Эрүүгийн хуулиар ял сонсмогцоо өршөөлийн хуульд хамрагддаг. Хүн зодож танхайрдаг. Г.Батбаяр бол ийм л хүн.

Өмгөөлөгч гэх нэршил түүнд хэтэрхий ахадмаар. Гэвч өмгөөлөгчдийн холбоо, мэргэжлийн байгууллагууд нь дур зоргоороо аашилж яваа энэ хүнийг огт хайхрахгүй юм. Одоо яах вэ. Г.Батбаяр нэг удаа алдаа гаргаж байгаа бол түүнд сануулга өгөөд өнгөрч болохоор. Гэвч алхам тутамдаа ёс зүйн алдаа гаргаж, хууль сахиулах нэрээр өөрөө хууль зөрчсөөр байна. Мэргэжлийн байгууллагууд нь түүний ёс зүйгүй үйлдлүүдийг тоохгүй өөгшүүлсээр байгаад сүүлдээ энэ хүн чинь хуульгүй улсад амьдарч байгаа мэт аашилж, бүр даварч гүйцлээ. Одоо зогсоогооч ээ. Яагаад түүнд өмгөөлөл хийх эрх олгож, бусдын эрхийг зөрчүүлээд байгаа юм бэ.

 


URL:

Нэр: Зочин. Огноо: 7 May 2017

Энэ муу Батбаяр лалар мөнгөгүй хүнд их дээрэлхүү. Үүний өмгөөлөх эрхийг нь хасвал таарна.

Сэтгэгдэл бичих