А.Сүхбат гишүүн ээ ажлаа хийгээч ээ !!!

19204972_1465006333521417_378365533_oНоровын Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай мэдээ цацагдсан. Энэ даруй өндөр эрх мэдэлтэй байсан Н.Алтанхуяг тус цахим мэдээллийн хэрэгслийг хаачихсан санагдана. Энэ асуудал ингэсгээд чимээ намдаасан ч нийслэлийнхний ундны усыг бохирдуулж байгаа “Хаан жимс” үйл ажиллагаа явуулсаар байна.

       Энэ мэтчилэн Туул голын ай сав газар, эрэг дагуу эрх мэдэлтнүүдийн эзэмшил газар олон бий. Улаанбаатар хотын иргэд ундны усны хомсдол, бохирдлын гамшигт тулчихаад байна. Энэ бүгдийг дурдана гэвэл багаггүй цаг хугацаа орно. Харин нийслэлийн ундны эх үүсвэрийг хамгаалах, Туул голоо цэвэр байлгах тал дээр хаа хаанаа анхаарч байгаа ч тодорхой үр дүнд хүрч байсан түүх үгүй. Тиймээс Туул голыг хамгаалах сайн хуулийг УИХ-аар батлах зайлшгүй шаардлага бий боллоо.

      Ямартай ч Туул голыг аврах ажиллагааг УИХ-ын гишүүн А.Сүхбат удирдаж байгаа мэдээлэл бий. Энэ ажлын хэсэг байгуулагдаад чамгүй хугацаа өнгөрсөн ч энэ тухай хуулийн хэлэлцүүлэг лав болсонгүй, гол усыг бохирдуулж байгаа барилга байгууламж, эрх мэдэлтнүүдийн эзэмшил газрыг татан буулгаж байгаа нь харагдахгүй байна. Тэгэхээр бид А.Сүхбат гишүүнд хандаж, “…ажлаа хийгээч ээ…” хэмээн сануулсан хэрэг. Магадгүй, улстөрчдийн оролцоотой эзэмшил газар ч ажлын хэсэгт саад болж байхыг үгүйсгэхгүй, тэгвэл хэвлэл мэдээллийнхэн хамтран тэмцэнэ шүү гэдгийг дуулгах нь зүйн хэрэг байх.

      А.Сүхбат гишүүний ахалсан ажлын хэсэгт эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэлтэй гишүүд харагдана лээ. Тэгэхээр бохирдлынхоо дээд цэгт тулсан Туул гол маань аврагдаж, нийслэлчүүд ундныхаа усыг цэвэр байлгах өдөр ирнэ гэж найдаж байна.Нийслэлийн ундны усны гол цөмийг бүрдүүлдэг Туул гол бохирдож байгаа нь манай хүн амын 50 хувьд нь заналхийлсэн асуудал юм шүү.

С.Баяр

Шуурхай.мн 


URL:

Нэр: юю Огноо: 15 June 2017

АЛЦАГААЛ ЯВЖ БАЙГАА ТЭР НЬ ХИЙДЭГ АЖИЛ НЬ ХҮҮХДҮҮД НЬ ХООРОНДОО СУУХАВ ДЭЭ ИХ ХУРАЛЫН БАНЗАЛ ГИШҮҮН

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.