БНСУ-д хоёр монгол иргэн нэгнийхээ аминд хүрчээ

1503458381599cf44d92ba1БНСУ-д хоёр монгол иргэн нэгнийхээ амь насанд хүрсэн хэрэг гарчээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодруулахад “БНСУ-д энэ сарын 19-20-нд шилжих шөнө хоёр монгол иргэн нэгнийхээ амь насанд хүрсэн хэрэг гарсан. Мэдээллийг Сөүл дэх Элчин сайдын яамнаас тодруулсан. Мэдээлэл авсан даруйдаа ар гэртэй нь холбогдсон. БНСУ-ын цагдаагийн хэлтэс энэхүү асуудлыг шалгаж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тухайн иргэдийн овог нэр, насыг нь ташаа мэдээлж байна лээ. Гэхдээ ар гэрийнх нь хүсэлтийн дагуу мэдээллийг нууцалж байгаа” гэлээ.

Б.Чимэг

zaluu.com


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих