“ХҮҮХДИЙН МӨНГӨ”-НИЙ ЭСРЭГ НЭГДСЭН 30 ГИШҮҮН

30 gishuun

            Нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд байгуулагдаж, ажлынхаа гол жанжин шугамыг эдийн засгийг сэргээхэд чиглүүлэн ажиллаж байгаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар төрийн ордон дахь өрөөгөө нүдэлж амжаагүй шахуу 30 гишүүн өргөх бичиг барьчихлаа. Хоёр хувьд хүрэхгүй уруудчихсан эдийн засгийг 5.3 хувьд өөд нь татаж, нам зогссон гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, зөвхөн 2017 онд 200 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт татсан, ажилгүйдлыг 20 хувиар бууруулсан Засгийн газрыг огцруулах шалтгаан нь У.Хүрэлсүх нарын ашиг сонирхол юм байх. Гэхдээ У.Хүрэлсүхийн 30 “эргүүд” Засгийн газрыг огцруулах арай өөр шалтгаан заавал хэрэгтэй биз дээ. Тиймээс тэд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүүхдийн мөнгийг нөхөж олгоход зориулан 100 гаруй тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаасаа гаргасан нь Төсвийн тухай хууль зөрчсөн” хэмээн өргөх бичигтээ дурджээ.

            Үнэн хэрэгтээ бол хүүхдэд олгодог 20 мянган төгрөг бол улс орны хүн амаа өсгөх, Монголынхоо ирээдүйд хөрөнгө оруулалт хийх гэсэн бодлогын анхны суурь хэлбэр юм. Түүнээс үүнийг халамжийн чиглэлд олгож байгаа мөнгө гэж ойлгохын ч хэрэггүй. Өнөөдрийн нийгэмд энэ 20 мянган төгрөгөөр амьдралынхаа чамгүй хэсгийг залгуулдаг өрх айл маш олон бий. Хүүхдийн мөнгө эсэргүүцээд зогсож байгаа 30 гишүүний тойрог тус бүрт маш олон мянгаараа ийм өрх гэр байдгийг бид судалгаанаас харж болно. Гэтэл Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад оруулж буй анхан шатны хөрөнгө оруулалт болох 20 мянган төгрөгийг гол төлөв шинээр сонгогдож орж ирсэн 30 “эргүү” эсэргүүцээд зогсож байх юм даа.

            Бидний мэдэж байгаагаар хаанаас хаана ирснээ ч өнөөдрийг хүртэл ойлгоогүй байгаа 30 нөхөр сонгуулийн үеэр “Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа дэмжинэ. Одоо олгож байгаа 20 мянган төгрөгийг үргэлжүүлэн олгоно” хэмээн сурталчилж явсныг сонгогч олон мартаагүй байх. У.Хүрэлсүх нарын өндөр эрх мэдэлд хүрэх гэсэн эрмэлзлэл нь Засгийн газрыг унагаахад оршиж буй. Харин Засгийн газрыг унагаах шалтгаан байхгүй гээд хэлчихэд тэгтлээ буруудахгүй. Ямар эдийн засгаа өсгөөд 5.3 хувьд хүргэлээ, бүтээн байгуулалтын чиглэлд олон хөрөнгө оруулалт татлаа, гаднаас 200 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт татлаа гэсэн шалтгаан тоочилтой биш. Хамгийн наад зах нь ажлын хариуцлага алдсан БСШУС-ын сайддаа хариуцлага тооцлоо гэх мэт шалтгаан тоочилтой биш. Бодож бодож У.Хүрэлсүхийн 30 “эргүү” “Хүүхдийн мөнгө”-нд халдахаар шийдсэн нь энэ бололтой. Монголынхоо ирээдүй рүү хутга шааж байгаа ийм 30 “эргүү”-г тойрогтоо очихоор нь чулуугаар шидээд хөөвөл таарна.


URL:

Сэтгэгдэл бичих