Улсын төсвийн 183 тэрбум төгрөгийн 126 төсөл хэрэгжиж байна

11595

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн танилцуулав.

Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн улсын төсвөөс санхүүжих санхүүжилтийг эрчимжүүлэх, батлагдсан хөрөнгийг хуваарийн дагуу төсвийн жилд багтаан зарцуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад 101 тэрбум гаруй төгрөгийн 52 төсөл, арга хэмжээ Хөгжлийн банкнаас шилжин ирсний 38-ыг нь 100 хувь дуусгаж Улсын комисст хүлээлгэн өгчээ. 12 төсөл, арга хэмжээ 10-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол барилга угсралтын ажил нь эхлээгүй хоёр төсөл байна.

Эрчим хүчний сайдын багцад 27 төсөл, арга хэмжээ шилжиж ирснээс бүрэн хэрэгжсэн 12, улсын комисс ажилласан найм, 74-89 хувийн гүйцэтгэлтэй долоон төсөл, арга хэмжээ байна.

Барилга, хот байгуулалтын сайдын багцад төсвийн тодотголоор 45 төсөл, арга хэмжээ ирснээс бүрэн дууссан 15 байгаа бол 30-90 хувийн гүйцэтгэлтэй 28, 20 хүртэл хувийн гүйцэтгэлтэй хоёр төсөл, арга хэмжээ байна.

ЗГХМОНХХ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.