Сармисны хандмалаар дархлаагаа дэмжиж ханиад томуунаас сэргийлцгээе

12049

Сармис нь өвчин эмчлэх увдистай ургамал гэдгээрээ олонд танигдсан төдийгүй, шинжлэх ухаанаар ч батлагдсан ургамал юм. Хүн төрөлхтөн 3000 жилийн өмнөөс энэхүү ид шидтэй ургамлын өвчин эмчлэх шидийг илрүүлж, эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн бөгөөд тэр дундаа спиртэнд хандалсан хэлбэрийг түлхүү хэрэглэдэг байсан байна. Сармисны спиртэн хандмал нь энгийн сармисыг бодвол биед шингэх, үзүүлэх нөлөөлөл нь илүү байдгаараа давуу талтай. Тэр дундаа Монгол оронд нутагшсан сармисны сортуудаас Завханы улаан сармис нь шинж чанар, биологийн идэвхит бодисын агууламжаараа бусад сармины сортоос хэд дахин илүү болох нь олон судалгаа, туршилтаар батлагджээ.

Сармисны найрлаганд нэгэн идэвхтэй бодис буюу Аллицин их хэмжээгээр агуулагдаг байна. Энэхүү бодис нь нян, мөөгөнцөр, вирус, шимэгч хорхой зэргийн эсрэг идэвхтэй үйлчилгээ явуулдаг. Сармисанд агуулагдах аллицин бодис нь хүчтэй антиоксидант идэвхжүүлэгч тул  хөгшрөлтийн эсрэг ч тэмцэх үр дүнтэй арга болдог байна.

Сармисны спиртэн хандмал нь цусны эргэлтэд сайнаар нөлөөлж зүрх судасны өвчлөлөөс сэргийлдэг бөгөөд бронхит эмчлэх, дархлаа сайжруулах ба ходоод гэдэс цэвэрлэж хоол боловсруулах системийг идэвхжүүлдэг ач холбогдолтой юм.  Мөн үе мөчний үрэвсэлээс урьдчилан сэргийлж, өргөссөн судсыг агшаан, цусан дахь липид буюу өөх тосны хэмжээг багасгах, цусны ялтасны бөөгнөрлийг бууруулах замаар тромбозын эсрэг тэмцэгч зэрэг маш олон талын ач тустай бүтээгдэхүүн юм.

“Жем Интернэшнл” ХХК нь хамгийн чанартай  Завханы улаан сармисыг дээд зэрэглэлийн альфа спиртээр хандалж, хэрэглэгчиддээ энэхүү шидтэй бүтээгдэхүүнийг хүргэж, хүмүүсийн эрүүл мэндийн төлөө бага хэмжээний хувь нэмэр оруулж байгаа билээ.

Захиалах утас: 98219821, 98669999

12050

 

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.