С.Мөнхчулуун дүүгээ өмгөөлж, “ТОГЛООМОН СЭЛЭМ” байсан гэв

23621530_1035021906638655_3657565321887866011_nНИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт олон нийтийн газар  сэлэм эргүүлэн танхайрсан хэргийн дуулиан олон нийтийн цахим сүлжээнд өрнөсөн хэвээр.

Тэрээр өнгөрөгч ням гарагийн шөнө Баянгол дүүргийн I хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан бичлэг цацагдсан билээ. Энэхүү бичлэгийн дараа иргэд өөрсдийн цахим хуудсанаа бухимдалаа илэрхийлж байгаа. Тэдний дунд нэгэн хэрэглэгч “Удахгүй энэ сэлмийг байдаг л нэг ЦААСНЫ ХУТГА гэсэн дүгнэлт гарахад гайхах юмгүй болжээ. Үнэхээр даапаалж дуусахгүй П-ууд юм аа.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан.

Гэтэл ёстой л голыг нь олоод хэлсэн энэ үгийг жаахан зөөллөөд гэх үү эсвэл ард түмнээ даапаалаад гэх үү НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун мэдээлэл өгөхдөө “Миний сонссоноор тоглоомон сэлэм гэсэн” хэмээлээ. Ийнхүү төр засгийн өндөр албан тушаалтны дүү, хань хамсаатан бол өмгөөлж хамгаалж, ард иргэдээ тэнэг мангар мэтээр сэтгэсээр байх уу? С.Мөнхчулуун гуай.

Гэтэл сэлэмчин С.Бямбацогт өмнө нь танхайн сэдэлтэй гэмт хэрэгт орооцолдож байсан ч ял шийтгэлгүй хэргээ хаалгасан байдаг аж. Тэгэхээр түүний найдвартай ар тал гэх ах С.Мөнхчулуун хуульд нөлөөлж байгаа нь үндсэн хуульд заасан “Хууль бүх хүнд эрх тэгш үйлчилнэ” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчөөд байна уу!!

 Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих