Хотын дарга Г.Мөнхбаяр өөрийнхөө сурталчилгаанд зориулж хотын төсвөөс 500 сая төгрөг батлуулжээ, энэ ариун явдөл мөн үү

Хотын дарга хоригдлуудыг хөгшчүүдээс илүүд үзжээ.

Өчигдөр нийслэлийн ИТХ хуралдлаа. Нийслэл хотод амьдарч ажиллаж байгаа хүн бүхэнд төдийгүй  Улаанбаатар хотод үр хүүхдээ явуулсан Ховдын Чойжил гуай Дорнод аймгийн Дулмаа гэсэн хүн бүрт хамаатай хурал Хангарьд ордны 14 давхарын хурлын заланд болсон юм.  Хүн амын орлогын албан татвараар Улаанбаатар хотод 30 тэрбум төгрөг төвлөрсөн түүнийгээ хэрхэн юунд зарцуулахыг Засаг дарга шийдвэрлүүлэхээр өргөн барьсан ч зарчмын хувьд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт орсон зүйлгүйгээр ёсчлон баталжээ. Нийслэлийн засаг даргын зурагтай 300 хуанли Улаанбаатарын айл бүрд тараахад 500 сая төгрөг, 160 хогны машин 7 тэрбум төгрөг, хотын дарга нар машингүй тул шинээр 500 саяар машин авах гэх мэтчилэн хөвөрсөөр 30 тэрбум төгрөг алга боллоо. За тэгээд засаг дарга хэлж байна би та нарыг бодсон тулдаа олон зүйлд энэ мөнгийг хуваалаа өөрийгөө бодсон бол 400 автобус дахиж авахад дуусах мөнгө гэж байна үгүй энэ их түгжрэлийн хаагуур явах автобус юм бүү мэд.

Нийслэлийн түргэнд автобаазын шинэчлэлт хэрэгтэй байна машины хүрэлцээ муугаас болж түргэн тусламж авч чадахгүйгээс болж өдөрт 8 жилдээ 2200 гаруй хүн нас барж байна. Үүнийг шийдэхэд 1 тэр бум төгрөг хэрэгтэй уг нь бол 103 чинь таны харъяа байгууллага юм байна гэж сануулсан ч хотын дарга зөвхөн өөрийгөө бодон тас зөрсөөр өөртөө ашигтай төсөв батлууллаа. Энэ төсөв бол босоо байхгүй юу улсын төсөв мэднэ Ламбаагаасаа ав би хогны машин л авна гэж зөрүүдэлсээр дийлжээ. Нийслэлийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга ч дээрх төлөөлөгчийн саналыг дэмжин 30 тэрбумын 3 хувь нийгмийн чиглэлд зарцуулагдаж байгаа нь чамлалтай тиймээс 103-ын автобаазын шинэчлэлийг дэмжих хэрэгтэй гэж хэлээд нэмэр болсонгүй. 1,5 сая гаруй хүн амтай хот 160 хогны шинэ машинтай болж, Нийслэлийн 103 хуучин эвдэрхий 10 түргэний машинтайгаа үлдлээ. Харин хоригдлууд 200 саяар тусгай хамгаалалт бүхий /нийслэлийн прокурорын газарт тусгай хэрэгцээний машин авахаар болсон уг нь бол 6 түргэний машины үнэ/ түргэний машинаар шорон уруу хүргэгдэхээр болж, он гартал буюу 2012 оны 1-р сарын 1-н хүртэл 40 хоногт 320 хүн нэмэж нас барахаар болсон юм. За тэгээд шинэ жилийн баярын хордлогыг оруулбал энэ тоо цаашид ч өсөх хандлагатай.   Гэхдээ улсын нийслэл Улаанбаатар минь хөгжин дэвжиж, улам олон хүүхдүүд хөдөөнөөс хот уруу ирж сургуульд сурч багачуул цэцэрлэг байхгүйгээс гэртээ түгжигдэн, хөгшүүд нь түргэний машины хүрэлцээ муугаас 70 давхарт байрлах хашаандаа нас барж байгааг үл тооцвол, бид бүхэн болж л байна, өөрийг чинь орой болгон цэнхэр дэлгэцээрээ хардаг хотын хөгшчүүлд хуанлины 500 сая, хотын дарга нарын унааны 500 саяыгаа 103-т өгчихвал энэнээс чинь илүү таны реклам гэж хаана байхав дээ, Зөрүүд засаг дарга аа.

Бас тэгээд болоогүй ээ. 500 сая төгрөг нь багадаад 348 сая тегрегийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилгаа хийнэ хэмээн тесөвлүүлжээ. Нийслэлийн ИТХ гэж даварсан даргыг эрхлүүлсэн иймэрхүү л нөхдүүд цугларсан газар байдаг юм байна.

Б.Жиргээ


URL:

Сэтгэгдэл бичих