60 ТЭРБУМАА “ҮГҮЙЛЭЭД…

olloo_mn_1481714772_14442686945615ca9636621Санамсаргүй 60 тэрбум санаад ордог гэнэ.
Энэ хаврын сүүл сараас эхлээд л зунжин, намаржин бид чинь чухам энэ 60 тэрбумаар амьсгалсан биш билүү?
Тэгээд яасан??? Өнөөх 60 тэрбумын эзэн М.Энхболд одоо ч УИХ-ын даргын сэнтийдээ суусаар л харагдах юм. Сундуйг албан тушаалаас нь зайлуулах төдийгөөр энэ асуудал эцэслэн шийдэгдчихсэн хэрэг үү? Өөр ямар нэгэн юм болсонгүй еэ?
Чухам л энэ 60 тэрбумтай тэмцэнэ, монгол төрөө цэвэрлээд өгнө гэсэн Ерөнхийлөгч маань яачихав? Нэг л аядуухан болчих. Анаж байгаад хийн дээр нь нэг мөсөн тонгорох гээд байна уу?
“Манай МАН-ыг энэ 60 тэрбум л муухай харагдуулаад байна” гэж хашгичсаар байгаад ЗГ-аа унагаад, өөрөө Ерөнхий сайд болсон Хүрэлсүх маань энэ талаар яг одоо юу хэлж, юу хийж байна вэ? Бүр байчихаад 60 тэрбумын гол сүлжээний нөхдүүд Засгийн газарт нь хэд хэдээрээ нүдээ эргэлдүүлээд л сууж л байх юм. 
(Одоо болох намынхаа Их хурал дээр энэ асуудлыг яаж хэлэлцэх гэж байгаа юм бол? Хүлээж, бас найдаж л байна.)
60 тэрбумыг тэд зөвхөн өөрсдийн зорилгодоо хүрэхэд л ашигласнаас биш үнэхээр түүнтэй тэмцэх чин хүсэл эрмэлзэлтэй гэдэгт би маш их эргэлзэж байгаа шүү. 
Эсвэл 60 тэрбумын хэрэг худлаа гүжир гүтгэлэг байсан юм болов уу? Тийм бол ийм өндөр түвшинд, бүтэл бүтэн ард түмнээ талцан хагаралдтал гүтгэж, тэр үймээн самууныг ашиглан төрийн өндөр сэнтийд заларсан тэр этгээдүүдийг хариуцлагад татмаар…. Ямар ч байсан ингээд таг чиг, ажин түжин болчихмооргүй байна. 
Бид ч гэж бид, нэг хэсэг баахан шуугиж байгаад тас мартах… Салан байвгайнх шиг энэ араншинг маань манай нөхдүүд ч их овжин ашиглах юм даа. 
60 тэрбумаа үгүйлээд л, зүүдлээд л байвал уг нь сайн юмсан. Хүний мууд дурлаад байгаад биш, бид шударга ёсыг л үгүйлээд байгаада юм. … 60 л гэсэн тоо байгаагаас биш угтаа аварга тоо ч байж мэднэ. Яг мөсөн уул шиг. Энэ мөсөн уулыг яаралтайхан шиг зайлуулахгүй бол тэр нүдэнд харагддаггүй 90 хувийг нь очиж мөргөөд эвгүйдэх вий дээ, Титаник шиг…

Naminchimed Baasan

URL:

Сэтгэгдэл бичих